Ц.Билэгтсайхан: Томуугийн эсрэг 560,000 хүн тун вакцины 38%-аар 1-5 насныхныг ДАРХЛААЖУУЛНА Ц.Билэгтсайхан: Томуугийн эсрэг 560,000 хүн тун вакцины 38%-аар 1-5 насныхныг ДАРХЛААЖУУЛНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: Томуугийн эсрэг 560,000 хүн тун вакцины 38%-аар 1-5 насныхныг ДАРХЛААЖУУЛНА

2022 оны 10 сарын 06

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Томуу, томуу төст өвчнийг хоёр үзүүлэлтээр танддаг. Тодруулбал, амбулатори болон эмнэлгийн ачааллаар тооцдог. Амбулаториор үйлчлүүлж буй 10,000 хүн амд томуу, томуу төст өвчний оношоор хэдэн хүн хандаж байна вэ гэдгээр тооцдог гэсэн үг.

Томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэх хувилбарын тандалтын судалгааг манай үндэсний төв хийдэг. Хамгийн сүүлд нийт 80 сорьцод шинжилгээ хийхэд 25 хувьд нь гурван төрлийн вирус илэрсэн байна. Тухайлбал, Риновирус, Бокавирус, RSV вирус давамгайлж илэрсэн байна" гэдгийг хэлэв. 

Мөн "Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил манай улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авч өгөхөөр болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 60,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 560,000 хүн тун томуугийн вакциныг авч байгаа хэмээн ойлгож болно.

Бид 560,000 хүн тун вакцинаа дараах байдлаар хуваарилж хийхээр төлөвлөсөн. 

  • Нэгдүгээрт, тав хүртэлх насны хүүхдүүд
  • Хоёрдугаарт, жирэмсэн эхчүүд
  • Гуравдугаарт, 65 ба түүнээс дээш настай ахмадууд болон хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчдийг хамруулахаар төлөвлөж байсан. 

Томуу, томуу төст өвчний эсрэг нийт вакциныхаа 38 хувийг 1-5 настай хүүхдүүдэд хийнэ. Харин 65-аас дээш насны ахмадуудад 39 хувийг нь хийнэ. Түүнчлэн жирэмсэн эхчүүддээ 7.5 хувийг хийхээр төлөвлөсөн. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдадаа 6.1 хувийг нь хийхээр тус тус төлөвлөөд байна.

Энэ жилийн тухайд томуугийн вакцин аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт бид хүлээн авна. Тиймээс аравдугаар сарын 15-наас эхлээд хуваарийн дагуу түгээлтүүд хийгдэнэ. Ингээд аравдугаар сардаа томуугийн вакцинжуулалт хийнэ хэмээн ойлгож болно" гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641142
0 эможи

keyboard_arrow_up