COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Мэс заслын “Үндэсний сургагч багш бэлтгэх“ сургалтыг УНТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна

админ
2022 оны 10 сарын 04

Arslan.mn

Монголын мэс засалч эмч нарын холбоо нь ДЭМБ, ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-тэй хамтран “Аюулгүй, хямд өртөгтэй мэс засал"-ын тусламж үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд "Үндэсний сургагч багш"-ийн сургалтыг УНТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна.

Уг сургалтад УНТЭ, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газар, ХӨСҮТ, УГТЭ-ийн Халдварын сэргийлэлт хяналтын албаны мэргэжилтнүүд, мэс заслын эмч, сувилагч,  ариутгал халдваргүйжүүлэгч зэрэг нийт 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна. 

Arslan.mn

"Үндэсний сургагч багш"-ийн сургалтыг ДЭМБ-ын зөвлөх, ариутгалын мэргэжилтэн Жон Муррей,  Марианне Коффи нар удирдан,  хоёр өдрийн турш онол болон дадлагын хэлбэрээр амжилттай явагдаж байна. 

Түүнчлэн бэлтгэгдсэн сургагч багш нар хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн орон нутгаар сургалт зохион байгуулах юм байна.

Arslan.mn                                                                                                                    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641060
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up