COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Ангиографийн оношилгоо, мэс заслыг орон нутагтаа цаг алдалгүй, хүлээгдэл чирэгдэлгүйгээр хийлгэх боломжтой боллоо

админ
2022 оны 10 сарын 03

Arslan.mn

Ангиографийн тусламж, үйлчилгээг орон нутагт нутагшуулж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулах зорилтын хүрээнд олон талт цогц ажлыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр иргэд маань судсан дотуурх оношилгоо, эмчилгээ буюу ангиографийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа болон өөрт хамгийн ойр Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдээс цаг алдалгүй, хүлээгдэл чирэгдэлгүйгээр авах боломжтой боллоо.

Бид дээрх зорилтыг бодит болгохын тулд 2021 оны төсвийн тодотголоор 10,8 тэрбум төгрөгийг Засгийн газраар шийдвэрлүүлж Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд зэрэг 6 аймагт Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн Ангиографийн аппаратуудыг суурилуулсан.

Ангиографийн оношилгоо, эмчилгээг тус аймгуудад нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар 260 гаруй иргэнд орон нутгийн эмч нар маань Зүрхний цус хомсрох эмгэг, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

Иргэдийн хувьд өмнө нь дээрх нэр төрлийн оношилгоо,эмчилгээнд орохын тулд заавал нийслэлийг зорьдог байсан бол одоо өөрийн амьдарч буй аймагтаа эсвэл дээрх зургаан аймгуудын өөрт хамгийн ойрхон эмнэлгээс судсан дотуурх оношилгоо, эмчилгээг авах боломжтой болж өвчин даамжирч хүндрэхээс өмнө эмчилгээ хийлгэснээр эрүүл мэнд, эдийн засгийн бодит хэмнэлт гарсан байна.

Мөн орон нутагт өмнө нь оношлох боломжгүй байсан олон онош, ялангуяа хол зөөвөрлөх боломжгүй тархи, нугас, зөөлөн эдийн гэмтлийн үед тухайн газар нь шийдвэрлэдэг болсон нь тусламж үйлчилгээнд гарч буй ахиц, дэвшил юм.

Бид цаашид бодлогоор орон нутгийн эмч нараа бүх талаар дэмжин, ангиографийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641026
0 эможи

С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up