Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахмадууддаа ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахмадууддаа ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахмадууддаа ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022 оны 9 сарын 30

Arslan.mn

Олон улсын ахмадын өдрийг угтан ЭМДEГ-ын удирдлагууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2017 оны 12 сарын 13-ны өдөр Засгийн газрын 344-р тогтоолоор байгуулагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш 14 хүн гавъяаныхаа амралтыг авсан байна.

Уулзалтаар ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарт 2020 оноос хэрэгжиж байгаа санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Монгол улс нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн даатгалын санд төрөөс төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний зардал нэмэгдэж орж ирснийг та бүхэн мэдэж байгаа билээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, даатгуулагч-иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, сангийн үр ашгийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, ахмадын баярын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Arslan.mn

 Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар Бадарчийн Энхтуяа, Тэгшбаярын Амаржаргал, Мөнхжаргалын Уранчимэг, Лхамсүрэнгийн Хандсүрэн, Бямбын Сарантуяа, Пунцагийн Гэрэлмаа, Мунаагийн Энхтуяа, , Равдангийн Замбага, Дамдинсүрэнгийн Ганбаатар нар шагнагдсаныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гардуулж, баяр хүргэлээ.

 Уулзалтад ахмадууд үг хэлж санал бодлоо хуваалцсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын салбарт ажиллаж ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640950
0 эможи

BAT
2022-10-01 13:55
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up