Хоёрдугаар эмнэлэг нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын үеийн МЭС ЗАСЛЫН тусламж, үйлчилгээг үзүүлдэг Хоёрдугаар эмнэлэг нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын үеийн МЭС ЗАСЛЫН тусламж, үйлчилгээг үзүүлдэг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хоёрдугаар эмнэлэг нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын үеийн МЭС ЗАСЛЫН тусламж, үйлчилгээг үзүүлдэг

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын мэс заслыг 2016 оноос хойш хийж ирсэн бөгөөд толгой хэсгийг тайрах Випплийн мэс заслыг хэвлийн дурангийн аргаар улсын хэмжээнд анх удаа 2021 оноос нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар нойр булчирхайн толгой болон их бие, сүүл хэсэгт байрласан хортой болон хоргүй хавдруудын  үе шатаас хамааран нойр булчирхайг тайрах бүх төрлийн мэс заслуудыг нээлттэй болон хэвлийн дурангийн аргаар авах мэс заслын тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 

Нойр булчирхайн толгой хэсгийг тайрах мэс засалд бэлдэх зорилгоор дурангийн болон ангиографийн ажилбар хийж өвчтөнийг бэлддэг. Шаардлагатай тохиолдолд хими эмчилгээнд хамрагдах ёстой байдаг. 

Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг нь нойр булчирхайн хавдрын шалтгаант 91 өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Тэдгээрээс 28 өвчтөнд нойр булчирхай тайрах мэс засал хийж, 63 өвчтөнд онош тодруулах, мэс засалд бэлдэх, хөнгөвчлөх уян  дурангийн болон ангиографийн ажилбаруудыг хийсэн нь ХСҮТ-ийн дараа орох үзүүлэлт юм.  

Энэ оны 10-р сараас УХТЭ нь Хими эмчилгээний тасгийг нээн ажлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд, тасаг нээгдсэнээр нойр булчирхайн хортой хавдрын тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж чадахуйц (нойр булчирхайн хавдрын үеийн хими эмчилгээ) болно. 

Arslan.mn

Манай орны хувьд нойр булчирхайн толгой хэсгийн хортой болон хоргүй хавдрууд нь ихэвчилэн хожуу шатандаа  оношлогдож байгаа бөгөөд зэргэлдээх эрхтнүүдийг дарж томорсноор оношлогдох нь элбэг. Нойр булчирхайн хортой хавдар нь тавилан муутай өвчнүүдийн нэг ба ихэвчлэн хүмүүс 3-р шатандаа оношлогддог. Энэ  үед оношлогдсон тохиолдолд  5 жил амьдрах хувь  нь хавдар нь зөвхөн нойр булчирхайн эдэд тархсан бол 42%, зэргэлдээх эд эрхтэнд тархсан бол 14%, алсын зайд бусад эрхтэнд тархсан бол 3% байдаг гэж УХТЭ-ээс  мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640901
2 эможи

Зочин
2022-10-21 21:53
Баярлалаа ГанЭрдэнэ эмчдээ
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up