COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээ авч ажиллаж, ҮР ДҮНГҮҮД гарч байна

админ
2022 оны 9 сарын 29

Arslan.mn

"Тогтвортой хөгжлийн зорилт ба Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн харилцааг дэмжих нь" зөвлөлдөх уулзалт болж байна.

Зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Каино нээж үг хэлэв.

Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсрол, шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн дарга, холбогдох мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, сувилагч бэлтгэж буй их, дээд сургуулиуд, эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг оролцож байгаа юм.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд уузлалтыг нээж хэлсэн үгэндээ, " Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдлыг шийдэхэд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал сувилагч нарыг орон нутагт сувилахуйн сургуультай хамтран бэлдэх ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид бүх аймгийг хамруулах, олон нийтийн эрүүл мэндийн ажилчдыг Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй “олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ы сайн туршлагыг нэвтрүүлж  улс орон даяар өргөжүүлэхээр төлөвлөж байгаа.

Монгол Улсын хэмжээнд 13473 сувилагч ажиллаж байгаа нь нийт эрүүл мэндийн ажилтны 23 хувь бөгөөд сувилагч нарын  44.1 хувь нь бакалаврын, 49.3 хувь нь дипломын, үлдсэн 6.6 хувь нь туслах сувилагч байна. Сувилагч нар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулдаг. Цаашид сувилагч нарын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын захиалгаар сувилахуйн хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий их, дээд сургуультай хамтарч олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр  дипломын сувилагч, туслах сувилагч бэлтгэх сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулж буй Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье." гэв.

Улмаар “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага”, “Эрүүл мэндийн хүний нөөц ба дэлхий дахины чиг хандлага, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоо”, “Анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны үүрэг, оролцоо, эрх зүйн орчин”, “Ерөнхий боловсролын сургууль-Үе тэнгийн сургагч ба эрүүл мэнд”, “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны үүрэг оролцоо, сайн туршлага” илтгэлүүдийг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагаас тавьж, хэлэлцүүлэг хийж санал солилцоно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас:

  • анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн үүрэг, оролцоог хэрхэн хангах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зааврыг хэрхэн нутагшуулах,
  • сувилахуйн хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэрхэн хамтран шийдвэрлэх,
  • эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын оролцоог хэрхэн уялдуулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрч, дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт дэвшүүлсэн зорилтод хүрэх арга зам, шийдлийг хэрхэн сайжруулах,
  • өнөөдөр болон ойрын ирээдүйд эрүүл мэндийн салбарын хүний нөөцөд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийг хэрхэн давах, сорилтыг боломж болгож өөрчлөх чиглэлээр харилцан санал солилцож, хамтдаа хөгжих, бүтээх талаар олон сайн туршлагыг хуваалцаж, гаргасан санал санаачилгаа бодитой ажил хэрэг болгох юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640891
1 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up