Улсын гуравдугаар эмнэлгийн ЗҮРХНИЙ МЭРГЭШСЭН ЭМЧ нар иргэдэд цахимаар ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ өгч байна Улсын гуравдугаар эмнэлгийн ЗҮРХНИЙ МЭРГЭШСЭН ЭМЧ нар иргэдэд цахимаар ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ өгч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улсын гуравдугаар эмнэлгийн ЗҮРХНИЙ МЭРГЭШСЭН ЭМЧ нар иргэдэд цахимаар ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ өгч байна

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

Халдварт бус өвчлөлөөс зүрх судасны эмгэг нь дэлхийн нийт хүн амын нас баралтын ТЭРГҮҮЛЭХ шалтгаан болдог. Зүрхний өвчлөл, тархинд цус харвалтын шалтгаанаар дэлхийд жил бүр 18.6 сая амь нас алдагдаж байдаг ч тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Монгол улсын хувьд зүрх судасны эмгэг нь өвчлөлийн тэргүүлэгч 5 шалтгааны нэг ба нас баралтын хувьд сүүлийн 10 жилийн туршид буурсаар байгаа ч тэргүүлэгч шалтгаан хэвээр байсаар байна.

Дэлхийн Зүрхний Федерациас хүн амын дунд зүрх судасны өвчний талаар мэдлэгийг түгээх, түүнээс урьдчилан сэргийлэхэд уриалах жил бүрийн 09 сарын 29-ны өдрийг ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨР хэмээн нэрийдэж дэлхийн нийт хүн амыг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

УГТЭ-ийн дэргэдэх Зүрх судасны төвийн хувьд энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр цахимаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.

Тодруулбал, 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 12:00-17:00 хүртэл та  Зүрх Судасны төв хуудсанд холбогдож мэргэжлийн эмч, сувилагч нараас зүрх судасны өвчлөл, асаргаа сувилгааны талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. 

Хуваарь:

10:00 – 11:00 Зүрхний шигдээсийн баг

11.00 – 12.00 Хавхлагын баг

12.00 – 13:00 Төрөлхийн гажигын баг

13:00 – 14:00 Зүрхний дутагдлын баг

15:00 – 16:00 Хэм судлалын баг

Иргэд дараах хаягаар дээрх цагуудад онлайн оролцож мэдээлэл авах боломжтой.

Arslan.mn

ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ЭМЧ НАРЫН МЭДЭЭЛЭЛ

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640886
0 эможи

keyboard_arrow_up