Өргөө амаржих эмнэлэг “ХАНДЛАГА ӨӨРЧЛЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ ” сувилахуйн өдөрлөг зохион байгууллаа Өргөө амаржих эмнэлэг “ХАНДЛАГА ӨӨРЧЛЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ ” сувилахуйн өдөрлөг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өргөө амаржих эмнэлэг “ХАНДЛАГА ӨӨРЧЛЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ ” сувилахуйн өдөрлөг зохион байгууллаа

2022 оны 9 сарын 29

Arslan.mn

ХАНДЛАГА ӨӨРЧЛЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ “ сувилахуйн өдөрлөг сувилагч, эх баригч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эерэг хандлага, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч хувь хүн, баг хамт олныг хөгжүүлэх зорилготой  амжилттай зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд байгууллагын удирдлагууд, Жайка ОУ-ын байгууллагын мэргэжилтэн Мэгүми Икэмото оролцон мэндчилгээ дэвшүүлэн, өдөрлөгт идэвхтэй оролцлоо.Өдөрлөгт сувилахуйн албаны дарга Б.Эрдэнэцэцэг албаны үйл ажиллагааны танилцууллагаар илтгэл тавьж, цаашид хийх ажлын зорилго, чиглэлийг тодорхойллоо.

Arslan.mn

“ХАНДЛАГА ӨӨРЧЛЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ” сувилахуйн өдөрлөгт МУГЖ Л.Чаминчулуун, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ГУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Т.Сүрэнхай, ГУИС-ийн Сувилахуйн сургуулийн багш Б. Нансалмаа нар “Харах өнцгөө өөрчилье” , “Мэргэжлийн үнэ цэнэ” , “Хандлагаа өөрчлөх, хувь хүний хөгжил ” , “Сувилагч – сэтгэл зүйч” сэдвүүдээр сонирхолтой, хөгжилтэй лекц уншиж , оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийлээ.

Arslan.mn

Энэхүү өдөрлөг нь сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээг суртчилан таниулах, шинээр нэвтрүүлсэн бүтээл, тасгийн онцлог үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэн гаргаснаар онцлог болсон. Сувилахуйн тусламж үйлчилгээг стандартаар чанартай, хүртээмжтэй үзүүлж, идэвх санаачилгатай, ёс зүй, хандлагын зөрчилгүй ажилласан 5 сувилагч, эх баригчийг “Манлайлалтай ажилтан” -аар шалгаруулж батламж, үндсэн цалингийн 20-хувиар урамшууллаа. Өдөрлөг ая дуу, бүжиг, шагнал урамшууллаар тасралтгүй үргэлжилж, сувилагч, мэргэжилтэн бүр идэвхтэй, оролцоо сайтай, эерэг халуун дулаан хамт олон бүрдсэн, зохион байгуулалттай арга хэмжээ болж өндөрлөлөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640885
0 эможи

keyboard_arrow_up