Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо

2022 оны 9 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор өнөөдөр /2022.09.22/ Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал: 

УНТЭ-ийн хувьд улсын хэмжээнд цусны хавдрын тусламж үйлчилгээг бие даан үзүүлдэг. Мөн шээс дамжуулах замын хавдар, бүдүүн гэдэсний хавдрын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас хүлээлгэж өгч байгаа хавдар болон мэдрэлийн мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлийн хөндийн болон цээжний хөндийн хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна. Ингэснээр амбулаторид хавдрын бие даасан эмчийг ажиллуулж, улсын хэмжээний хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон баазтай  болж байна.

2021-2022 онд эмнэлгүүдийг ЭМЯ-наас урьд өмнө байгаагүйгээр санхүүжилт хийж,  багаж, тоног төхөөрөмжөөр хангаж байна.  Ялангуяа бүдүүн гэдэсний хос баллонтой дурангийн ачаар нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой болж байна. Мөн мэдрэлийн мэс заслын дурангийн Микроскоп аппарат ажиллуулаад эхэлж байна. Өмнө байгаагүй өндөр өртөг бүхий Чих, хамар хоолойн Navigation аппаратыг хүлээлгэн өгч байгаа. Энэ багажуудын тусламжтайгаар өмнө нь оношилголдож байгаагүй хавдар болон хавдрын урьдал өвчнүүдийг илрүүлэх боломжтой болж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640659
2 эможи

Б.Хишигжаргал
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up