ХӨСҮТ: Эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх талаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өглөө ХӨСҮТ: Эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх талаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өглөө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх талаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өглөө

2022 оны 9 сарын 20

Arslan.mn

“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Эмийн хэрэглээний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд “Эмийг зөв хэрэглэе” уриан дор Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн нийт эмч ажилчид болон үйлчлүүлэгч нартай тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хийсэн судалгаагаар тусламж, үйлчилгээтэй холбоотой сэргийлэх боломжтой тохиолдлын талаас илүү хувийг эмийн хэрэглээтэй холбоотой тохиолдол эзэлж байгаа тул энэ жил Дэлхийн Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Өдрийг “ЭМИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭ” сэдвийн хүрээнд “ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.  

Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь эмийн эмчилгээтэй холбоотой үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлийг бууруулах, таслан зогсоох, давтагдахаас сэргийлэх чиглэлээр ард иргэд, эмнэлгийн мэргэжилтэн, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эмийн аюулгүй хэрэглээг төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоог хангах ач холбогдолтой юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640571
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up