“Зүрх судасны үндэсний конференц 2022” энэ сарын 23-нд  эхэлнэ “Зүрх судасны үндэсний конференц 2022” энэ сарын 23-нд эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Зүрх судасны үндэсний конференц 2022” энэ сарын 23-нд эхэлнэ

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Зүрх судасны үндэсний конференц 2022” энэ сарын 23-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн конференцийн онцлох сэдэв нь “Зүрхний дутагдал” байх бөгөөд Монголын өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлд ажиллаж буй нийт эмч, мэргэжилтэнүүд “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриан дор оролцохоос гадна олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, дэвшил, шинэ технологи, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг хамтдаа хэлэлцэх юм.

Энэ удаагийн Зүрх судасны үндэсний конференц 2022 нь Европын зүрхний нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөнөөрөө онцлог бөгөөд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг (МЗСЭН)-ийн урилгаар Америкийн зүрх судасны коллежийн сэтгүүлийн ерөнхий редактор Jagat Narula, Сингапурын үндэсний зүрхний төвөөс Jack Tan Wei, Японы Киото эрүүл мэндийн төвөөс Koji Hasegawa нар илтгэл тавин оролцох болно.

Зүрх судасны салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг идэвх, санаачилгатай өргөнөөр оролцохыг урьж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640533
0 эможи

keyboard_arrow_up