Ц.Билэгтсайхан : 17000 хүүхэд, 5000 орчим насанд хүрэгчдийг хамарсан үр дүнтэй СУДАЛГАА ХИЙЛЭЭ Ц.Билэгтсайхан : 17000 хүүхэд, 5000 орчим насанд хүрэгчдийг хамарсан үр дүнтэй СУДАЛГАА ХИЙЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан : 17000 хүүхэд, 5000 орчим насанд хүрэгчдийг хамарсан үр дүнтэй СУДАЛГАА ХИЙЛЭЭ

2022 оны 9 сарын 16

Өнөөдөр  “Насанд хүрэгчдийн уушгины үрэвсэл пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины дам нөлөөллийг үнэлэх нь” судалгааны тайлангийн (2019-2022) хурал Блю Скайд болж байна. 

Arslan.mn

Тодруулбал, энэхүү төсөл нь Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр 2015 оноос хойш 7 жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд ЭМЯ, ДЭМБ, Гави ОУ-ын байгууллага,  Австралийн Меллбурни Мурдочийн хүүхдийн судалгааны институттэй хамтран  хэрэгжүүлжээ. 

Хоёр шатлалтай явсан энэхүү эмнэлзүйн судалгаанд уушгины үрэвсэл үүсгэгч пневмококкийн бактерын эсрэг 13 цэнт вакцины хүүхдүүдэд үзүүлж буй шууд нөлөө болон насанд хүрэгчдэд нөлөөлж буй дам нөлөөг өргөн хүрээнд судалжээ. 

Дээрх судалгааны үндсэн хэрэгжүүлэгчээр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/  ажиллаж,  ЭХЭМҮТ, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээр салбар судалгаанууд хийгдсэн гэдгийг албаныхан хэлж байлаа. 

Arslan.mn

Тайлангийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн хэлэхдээ “Долоон жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжиж ирсэн төслийн хаалтын хурал өнөөдөр болж байна. Энд хуран цугласан та бүхэндээ талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд 17 мянган хүүхэд, 5 мянга орчим насанд хүрэгчдийг хамруулж өргөн хүрээг хамарсан үр дүнтэй судалгааг хийлээ. Энэхүү эмнэлзүйн судалгааг хийснээр бид пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнг бодитоор үнэлж, 10 гаруй Олон улсын нэр хүнд бүхий сэтгүүл дээр эрдэм шинжилгээний төслийн үр дүнгээ нийтлүүлсэн. Гол нь 13 цент пенимококийн вакциныг хүүхдүүдэд хийснээрээ уушгины үрэвсэл түүний хүнд хэлбэрүүдээс урьдчилан сэргийлж чадсан гэдгийг батласан. Цаашдаа хууль эрхзүйн түвшинд ялангуяа дархлаажуулалтын хуулинд товлолын вакцин 13 цент пенимококийн эсрэг вакциныг  оруулахад өөрийн оронд хийсэн судалгаа, шинжилгээ, нотолгоо болж байна” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Тус эмнэлзүйн судалгаанд уушгины үрэвсэлт өвнөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 56 мянган хүүхдээс 17 мянган хүүхдийг сонгон цээжний рентген зураг, хамар залигуурын арчидас, C урвалжит уургийн маркерыг  судалсан байна. Харин насанд хүрэгчдийн хувьд  5 мянга орчим насанд хүрэгчид энэ төрлийн оношоор эмнэлэгт хандсанаас  3445-ыг сонгон хамар залигуурын арчидас, цээжний рентген зураг, шээсний сорьц аваад судалгаа шинжилгээ хийсэн байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640477
0 эможи

keyboard_arrow_up