С.ЭНХБОЛД: Иргэн бүр и-карттай болж, аль ч эмнэлэгт очсон үйлчилгээ авах НӨХЦӨЛ БҮРДЭНЭ С.ЭНХБОЛД: Иргэн бүр и-карттай болж, аль ч эмнэлэгт очсон үйлчилгээ авах НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Иргэн бүр и-карттай болж, аль ч эмнэлэгт очсон үйлчилгээ авах НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

2022 оны 9 сарын 16

Өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар уулзаж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар ярилцлаа. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Arslan.mn

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил олон жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнөөдөр 37 өөр программ манай салбарт ашиглаж байна. Эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Үүний улмаас иргэд эмнэлэг бүрт карт нээлгэж, эмнэлэг хооронд олон цаас, шинжилгээний бичиг зэргээ аваад явж буй. Үүнийг өөрчлөхийн тулд эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уг уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн тусалцаа хүссэн юм. Н.Учрал сайд эрүүл мэндийн цахимжилтад тулгарч буй саад бэрхшээлийг ойлгож хоёр сайдын хамтарсан тушаал гаргах замаар тулгарч буй асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн цахимжилт хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ төслийг үргэлжлүүлэх, алдааг нь засахад хоёр яам хамтран ажиллах болно. Үүний үр дүнд иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон мэдээллийг эмч цахимаас харж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбар 10 гаруй үйлчилгээг E-mongolia-д оруулсан. Цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна. Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна" гэв. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640472
7 эможи

Зочин
2022-09-17 23:08
Энэ мэт нь хийлээ юу. Ярихаас цаашгүй
Монгол
2022-09-16 21:51
Хэзээнээс цахим карттай болох вэ эрхэм сайд түшээд нараа Авилгалжсан мафи .нөхдүүдээ ч гэсэн карттай болгох ХЭРЭГТЭЙ олоход ч амархан ядарсан ядуучуудаа карттай болгох ч сайн шүү
keyboard_arrow_up