ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Ходоодоо дурандуулахад юуг анхаарах вэ? ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Ходоодоо дурандуулахад юуг анхаарах вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Ходоодоо дурандуулахад юуг анхаарах вэ?

2024 оны 1 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил явагдаж буй. Энэ удаагийн эрт, илрүүлэг оношилгоо шинжилгээнд бүх иргэнийг хамруулж байгаагаар онцлогтой болж байна.

33-аас дээш насны иргэдийн  багцийн үзлэгт улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ орсон байгаа ба иргэд ходоодны дуранд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Өглөө юм идэхгүй өлөн байх (доод тал нь 8-10 цаг хоол болон шингэн зүйл хэрэглээгүй байх )
  • Хэрэв даралт ихэсдэг, зүрхний суурь өвчтэй, сахарын өвчтэй бол энэ талаар урьдчилж эмчдээ мэдэгдэж, эмчийн заалтаар эм ууж болно. 
  • Амны салфетка авч очих

Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээгээр дараах зүйлсийг шинжилдэг. Үүнд

  • Улаан хоолой
  • Ходоод
  • Нарийн гэдэсний эхэн хэсэг буюу дээд хэсгийг дурандаж хардаг. 

Иргэдийн дунд ходоодны дурангийн шинжилгээгээр 

  • Улаан хоолойн үрэвсэл
  • Улаан хоолойн сөөргөө, 
  • Ходоодны үрэвсэл, 
  • Ходоодны шарх, 
  • Ходоодны хортой, хоргүй ургацаг, 
  • Ходоодны хавдар илэрч байна. 

Ходоодны эрт үеийн хавдар сэжиглэгдсэн тохиолдолд иргэдийн нэмэлтээр эдийн шинжилгээнд орж оношоо тодруулах шаардлагатай. Эдийн шинжилгээгээр хавдар батлагдвал дараагийн шатны эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640379
6 эможи

Зочин
2024-01-24 01:07
Өөөө төвөг төвөг
эрт илрүүлэг
эмя

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up