ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН: Монголд дөрвөн хүн тутмын нэг нь СЭТГЭЦИЙН асуудалтай байна ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН: Монголд дөрвөн хүн тутмын нэг нь СЭТГЭЦИЙН асуудалтай байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН: Монголд дөрвөн хүн тутмын нэг нь СЭТГЭЦИЙН асуудалтай байна

2022 оны 9 сарын 13

Arslan.mn

“Монгол улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН өнөөдөр боллоо.

Чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд,  СЭМҮТ-ийн Ерөнхий захирал В.Баярмаа,  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Сэтгэцийн эрүүл мэнд, донтолтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Мартин Вандэндик, зөвлөх Доктор Сэки Эийчи нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

ЭМЯ, СЭМҮТ, АШУҮИС, НЭМГ болон аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд, эрдэмтэн судлаачид, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, хууль хяналт, боловсролын байгууллагынхан цуглаж сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлосноор хэрэгжүүлэх ажлууд, бусад салбартай хамтран ажиллах төлөвлөгөө гаргах юм байна.

"Иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог нэмэгдүүлнэ"

Arslan.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлэв. Тэрбээр " ЭМЯ зүгээс дэлхий нийтийн чиг хандлагын дагуу эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн салбарт төдийгүй бусад салбар болох хууль зүй, нийгмийн хамгаалал, боловсролын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа улам хөгжүүлэн, өргөжүүлэн ажиллаж байна.

Манай улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг 2013 онд шинэчилсэн найруулгаар УИХ баталсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг 2010-2019 онуудад амжилттай хэрэгжүүлж тодорхой ахиц, үр дүн гарсан ба боловсролын байгууллагатай хамтрах нь хамгийн чухал бөгөөд хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн оролцоо чухал юм.

Цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог болон чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээнд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжийг сайжруулах чиглэлд ЭМЯ зүгээс анхааран ажиллах болно.

ДЭМБ Сэтгэцийн эрүүл мэндийн шинэ санаачилгын хүрээнд онцгойлон сонгон 12 оронд хэрэгжүүлэх хөтөлбөр, санаачилгад Монгол улс хамрагдах хүсэлтэй байгаагаа манай улсад айлчилж энэхүү чуулганд оролцож буй ДЭМБ Номхон Далайн Баруун Бүсийн сэтгэцийн эрүүл мэндийн багийн гишүүн Др Мартин Вандендик ба Др Сэки Эйчи нарт ЭМЯ зүгээс илэрхийлсэн болно." гэв.

Arslan.mn

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд,  Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дэлхийд зуун мянган хүн амын 11.4 амиа хорлож байна. Монгол улсад зуун мянган хүн ам тутамд 28.1 хувь байна гэсэн үзүүлэлт байна. Энэ бол дэлхийн дунджаас өндөр байна. Сүүлийн үед өсвөр үеийнхний дунд дэлгэцэд донтох, нойргүйдэх, архи тамхины асуудал өндөр байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн бодлогыг анхаарах зайлшгүй шаардлагатай. Эрүүл мэндийн яамнаас сэтгэцийн эрүүл мэндийн 3-р хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байгаа. 21 аймаг 9 дүүргийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан эмч, мэргэжилтнүүд мөн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх чиглэлээр оролцдог төрийн байгууллага, цагдаагийн байгууллага, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын байгууллага гэх мэт олон салбарын оролцоотой зөвлөгөөнийг хийж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн талаар нийтдээ 2 том хөтөлбөр Засгийн газрын тогтоолын хүрээнд хэрэгжсэн. 1-р хөтөлбөр 2000 онд хэрэгжээд эмнэлгийн тусламж үйлчилгээ рүү чиглэсэн хөтөлбөр байсан бол 2 дахь хөтөлбөр нь 2019 он хүртэл хэрэгжсэн. Энэ хөтөлбөр бол сэтгэцийн эрүүл мэндийг хамт олон, нийгмийн оролцоог хангах чиглэл рүү түлхүү анхаарсан. 3-р хөтөлбөрийн гол агуулга бол хүүхдийн өсвөр үе сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах руу чиглэгдэнэ. 

" Судалгаагаар сэтгэцийн эрүүл мэндийн стресстэй холбоотой эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн "

Arslan.mn

СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа "Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал болж байгаа. Тиймээс энэ удаагийн үндэсний чуулганд салбарын сайд, удирдлагууд зэрэг бүхий л түвшний эмч, мэргэжилтнүүдийг оролцож байна. Нийт хүн амын 20-25 хувийг нийгэм сэтгэлзүйн гаралтай асуудлууд эзэлж байгаа. Үүнд айдас түгшүүр, гутрал, биеийн хэлбэрийн эмгэгүүд, архаг ядаргаа, архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд их байна. 1984-1992 оны судалгаатай харьцуулах юм бол стресстэй холбоотой эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн тоо байна.

Ковидын үеийн судалгаагаар архинд донтох эмгэг 25 дахин их, сэтгэл гутрал 8 дахин, сэтгэл түгшилт 7 дахин ихэссэн тоо мэдээлэл байгаа. Ковид-19 халдварын үед өвчлөл буурч байгаа юм шиг харагдаж байгаа боловч ковидын дараах нөхцөл байдлаар амбулатори ачаалал ихссэн. Дээрээс нь архины хэрэглээтэй холбоотой, стресстэй холбоотой эмгэгүүд, хэвтэлтүүд нэмэгдсэн.

Цаашид Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, энэ салбар  санхүүжилттэй болсноор нийгэм рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү үр дүнтэй явагдаж чадах байх гэж харж байна. 

Сэтгэцийн эрүүл мэнд гэх тодорхойлолтод гурван том ойлголт ордог. Эрүүл сэтгэц, эмгэг, эрүүл эмгэгийн завсрын байдалтай гэж авч үзнэ. Сэтгэцийн эмгэг нь нийт хүн амын 1-3 хувь, эрүүл эмгэгийн завсрын байдалтай 20-25 хувь, үлдсэн 60-70 хувь нь эрүүл байдаг. Өнөөдрийн чуулганаар бид эрүүл эмгэгийн завсарт байгаа сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн амын 20-25 хувийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц байгаа талаар эрүүл мэндийн салбараас гадна боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зүй зэрэг бусад салбарынхантайгаа хамтран хэлэлцэж байна. 

Сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн эхний шинж тэмдэг болох нойргүйдэх, унтаж чадахгүй болох шинж илэрвэл сэтгэлзүйчид хандаж болно. Сэтгэлзүйчид хандсанаар хэд хэдэн удаагийн ярилцлагын дараа илааршиж болно. Хэрэв үр дүнгүй байвал сэтгэл засалчя эмчид хандаж өвчтэй байгаа эсэхээ магадлуулж болно. Өвчтэй байвал заввал эмийн эмчилгээ шаардлагатай гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640335
5 эможи

keyboard_arrow_up