С.Энхболд: Сумдын түвшинд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг НЭГ ШАТ АХИУЛЛАА С.Энхболд: Сумдын түвшинд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг НЭГ ШАТ АХИУЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Сумдын түвшинд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг НЭГ ШАТ АХИУЛЛАА

2022 оны 9 сарын 09

Arslan.mn

Орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд “Ковид-19-ийн халдварын үеийн эмчилгээ, оношилгоо, хүчилтөрөгч эмчилгээний чадавхийг сайжруулах” сургалтын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт боллоо.

Хүүхдийг Ивээх Сан,  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд тус сургалтыг 2022 оны 6-9 дүгээр сард зохион байгуулж, Улаанбаатар хот,  21 аймаг болон бүх сумын эмч, ажилтнуудыг хамруулсан байна.

Мөн энэ үеэр төслөөс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд нэн чухал хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг 21 аймгийн 200 сумдын эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 2021-2022 онуудад улс орон даяар буюу аймгийн Эрүүд мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд зэрэгт 25  хүчилтөрөгчийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан ба энэ үетэй давхцан 21 аймгийн 200 сумын эмнэлэгт хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг өгснөөр улс орон даяар хүчилтөрөгчийн хэрэгцээг цогцоор нь шийдсэн сайн ажил болж чадлаа.

Ингэснээр сумын алсагдсан эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдварын үеийн болон бусад эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын тусламж үйлчилгээнд төдийгүй хүнд өвчтөнүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт зөөвөрлөхдөө илүү цэвэр хүчилтөрөгчийг баллоноор хэрэглэх боломжийг хүртээмжтэй болгож байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хүүхдийг Ивээх Сан,  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр  “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг амжилттай хэрэгжүүлээд өнөөдөр сургалтын хаалтын хурлаа хийж байна. Сургалт нь орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд хийгдсэн учир маш үр дүнтэй болсон. 

Амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг үзүүлээд дараагийн шатанд шилжүүлэнэ гэдэг бол маш том эрсдэлтэй ажиллагаа байдаг. Тиймээс анхан шатны тусламж үйлчилгээнд энэ төрлийн сургалт, дагалдах хэрэгслүүдийг ашиглах чадвартай мэрэгжилтнүүд  маш чухал байдаг бөгөөд энэ удаагийн сургалт нэгжийн түвшинд хүрсэн нь хамгийн том үр дүн байлаа. Энэхүү төслийг дэмжиж хамтран ажилласан  Хүүхдийг Ивээх Сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон бусад хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье. 

ЭМЯ-наас анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, чадавхжуулах, хүний нөөц тал дээр томоохон бодлогын алхмуудыг хийхээр БШУЯ, АШУҮИС-тай хамтран ажлын хэсэг гарч,  ажиллаж байна. Бодиттой үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа бөгөөд дэлгэнгүй мэдээллийн удахгүй та бүхэндээ дуулгах болно." гэв.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүчилтөрөгч эмчилгээний чадавхийг үнэлэн 200 суманд хүчилтөрөгчийн баллон, бүтэн жил хэрэглэгдэх дагалдах хэрэгслийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр ийнхүү гардуулж өглөө. Энэ бол сумын эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн чанар, хүртээмж, үйлчилгээг нэг шат ахиулж буй алхам юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640246
0 эможи

NEWS
2022-09-10 19:18
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу. whatsapp дугаар: 19099134258

irgen
2022-09-10 00:10
hamgiin olihio muutai said. ene salbar oiriin hden jildee ymar bh td hoi bolson.
keyboard_arrow_up