ЭРТ ИЛРҮҮЛЭГ: УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ“ хөдөлгөөнт оношилгооны төв 7 аймгийн 25 сумын иргэд үйлчилгээ үзүүлнэ ЭРТ ИЛРҮҮЛЭГ: УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ“ хөдөлгөөнт оношилгооны төв 7 аймгийн 25 сумын иргэд үйлчилгээ үзүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭРТ ИЛРҮҮЛЭГ: УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ“ хөдөлгөөнт оношилгооны төв 7 аймгийн 25 сумын иргэд үйлчилгээ үзүүлнэ

2022 оны 9 сарын 05

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар УБТЗ-ын Нэгдсэн эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр замдаа гарлаа.  
Уг оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Улаанбаатар төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Төмөр замын төв эмнэлгийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нээлтийн үеэр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын  цар тахлын үед хүн амыг вакцинжуулахад УБТЗ-ын Төв эмнэлгийн хөдөлгөөнт оношилгооны төв эмнэлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлээд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар замд гарч байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

 


 УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар "УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй нийт 4 вагоноос бүрдсэн галт тэрэг бөгөөд хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын хүрээнд нэмэлт 1 вагоныг тохижуулан эрт илрүүлгийн цахим програмыг суурилуулан тоноглосон болохыг онцлоод төмөр замын шугам дагуух 7 аймгийн 25 сумын иргэд, төмөр замын салбарын ажиллагсдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640078
0 эможи

Зочин
2022-09-07 23:36
Автобус дэлгүүр хөгжих эхлэл
keyboard_arrow_up