ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Үзлэгт хамрагдсан иргэдийн 150,968 хүнд өвчлөл бүртгэгдсэн бөгөөд тэдний 65.8 % нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Үзлэгт хамрагдсан иргэдийн 150,968 хүнд өвчлөл бүртгэгдсэн бөгөөд тэдний 65.8 % нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Үзлэгт хамрагдсан иргэдийн 150,968 хүнд өвчлөл бүртгэгдсэн бөгөөд тэдний 65.8 % нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна

2022 оны 9 сарын 05

Arslan.mn

2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт есдүгээр сарын 1-ний байдлаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 296,505 хүн хамрагдсан байна.

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн:

  • 131 961 буюу 44.5 хувь нь эрэгтэйчүүд,
  • 164 544 буюу 55.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

Түүнчлэн үзлэгт хамрагдсан иргэдийн 151,024 буюу 50.9 хувь нь Улаанбаатар хотод, 45 481 буюу 49.1 хувь нь орон нутагт хамрагджээ. 

Бүс нутгаар авч үзвэл, Улаанбаатарт хийгдсэн үзлэгт Баянзүрх дүүрэг /38,823/ Баянгол дүүрэг /35,546/, Сонгинохайрхан дүүрэг /28,420/- ийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж байгаа бол  Багахангай дүүрэг /272/ иргэд идэвх сул байна.

Дараах аймагт урьдчилсан сэргийлэх үзлэгийн идэвх өндөр байна.

  • Төв
  • Хөвсгөл
  • Дархан-Уул
  • Орхон
  • Завхан 

Эрт илрүүлэгт хамрагдаад буй 292,505 иргэнээс 254,579 иргэний үзлэгийн дүгнэлт гарч дууссан байна.

Үзлэгийн дүгнэлт гарч дууссан  254,579 иргэний 150,968 хүнд өвчлөл бүртгэгдсэнээс 57.3% эмэгтэй, 42.6% эрэгтэйчүүд байна.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 136,141 хүнд өвчлөл бүртгэгдсэн.  Энэ нь нийт хамрагдсан тохиолдлын 57.2 хувь нь гэсэн үг.

Тухайн иргэдийн дийлэнх нь буюу 65.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна. Дараа нь дотоод шүүрэл ба бодисын солилцо, зүрх судасны тогтолцооны өвчлөл удаалж байна.

 Үүнд: 

  1. Хоол боловсруулах тогтолцооны өвчин 65.8 %
  2. Дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд 8.3 %
  3. Зүрх судасны тогтолцооны өвчин 5.5%
  4. Шээс бэлгийн тогтолцооны өвчин 5.5%
  5. Амьсгалын тогтолцооны өвчлөл 4.5%

Харин 0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 80,410 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс шүд цоорол шүдний гаж хөгжил 75% эзэлж байгаа бол хараа муудах эмгэг удаах өвчлөлийн шалтгаан болж байна.

Хүүхдүүдийн дунд шинээр сэтгэцийн ба зан төрхийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин 403 тохиолдол бүртгэгдсэн байгаа нь анхаарал татаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640074
0 эможи

ЭРТ ИЛРҮҮЛЭГ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up