ЭМЯ: Өнгөрсөн хоногт 83 хүн коронавирусийн халдвар авч, нэг иргэн ЭНДЛЭЭ ЭМЯ: Өнгөрсөн хоногт 83 хүн коронавирусийн халдвар авч, нэг иргэн ЭНДЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өнгөрсөн хоногт 83 хүн коронавирусийн халдвар авч, нэг иргэн ЭНДЛЭЭ

2022 оны 8 сарын 31

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс:

  • 30 нь нийслэлд
  • 53 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

зураг

 

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангай болон Төв аймагт тус бүр гурав, Дорноговьд найм, Өмнөговьд 38, Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,178 болов.

Мөн хугацаанд 408 хүн эдгэрсэн бол Улаанбаатарт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,128 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,190 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639907
0 эможи

keyboard_arrow_up