ГОВЬСҮМБЭР: Нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна ГОВЬСҮМБЭР: Нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ГОВЬСҮМБЭР: Нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20 хувиар НЭМЖ, 10 хүнд байрны урьдчилгааны дэмжлэг олгож байна

2022 оны 8 сарын 27

Arslan.mn
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон нэг жилийн хугацаанд амжилттай ажиллаж эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20 хувиар нэмж, 10 ажилтандаа орон сууцны урьдчилгааны дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Энэ талаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ “2021 оны гуравдугаар сараас эхлэн  гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилсний үр дүнд 2022 онд нийт эмч ажилчдын цалинг 20 хувь, шатлал зэргийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн. Мөн 2022 оны наймдугаар сард эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд нийт ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмлээ. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон хуримтлалаар эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны урьдчилгааны дэмжлэг олгохоор журмаа гарган ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч аймгийн ЗДТГ-тай хамтран эмч нарт байрны түрээсийн мөнгө олгох зэрэг ажлуудыг хийж байна.

2022 оны наймдугаар сарын нэмэгдлээс хойш бүх суутгалаа хасаад эмч нар 1.9 сая, сувилагч нар 1.6 сая мянган төгрөг,  туслах ажилчид 860-900 мянгын цалинг гар дээр авч байна. ” гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639737
7 эможи

Govisumber
2022-08-28 20:34
Emch nariinha medlwg chadwariig nemegduulmeer bna ymr ch setgelgui ajilda setgelgui hden hugshchuud l bdiishd hud em bichheed bdag tsag bhgui gd oochirloj bhad ymr ch hun bhgui bdag
keyboard_arrow_up