Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг Германы АДЕКОМ брэндийн Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болж байна Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг Германы АДЕКОМ брэндийн Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг Германы АДЕКОМ брэндийн Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болж байна

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт байгуулагдсан “Эрүүл мэндийн дэмжих төв“-ийн үйл ажиллагаанаас гадна Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрийг Эрүүл мэндийн яамны 585,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сүүн-Уул ХХК  гүйцэтгэж байгаа бөгөөд 7 хоногийн дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүд зөөврийн бус ханын суурин системээр дамжуулах боломж бүрдэнэ. 

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, нэг доор 3 ширхэг баллоныг цэнэглэх хүчин чадалтай юм. Ингэснээр хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.

Arslan.mn

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг " Эрүүл мэндийн яамнаас бодлогоор Улс орон даяар хүртэмжтэй байх зорилгоор 26 хүчил төрөгчийн үйлдвэрийн санхүүжилтийг шийдсэн. Үүнд 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэрийг барьж байна. Үүнийг нэг нь Говьсүмбэр аймагт ашиглалтад ороход бэлэн болж буй Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр үйлдвэрийн угсралтын шатандаа явж байна.Удахгүй ашиглалтад оруулна. Ингэсэнээр эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын тасгууд ханын системээр хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болж байна" гэдгийг онцлов.

Arslan.mn
 Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ “2022 оны томоохон бүтээн байгуулалтын нэг бол манай аймаг Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болж байгаа явдал юм. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Нэгдсэн эмнэлэг, аймгийн сумууд болон зэргэлдээ байгаа бусад аймгийн 12 сумуудыг хүчилтөрөгчөөр хангах боломжтой боллоо. Өмнө нь Улаанбаатар хотоос шаардлагатай хүчилтөрөгчийг зөөж тээвэрлэдэг байсан. Жишээ нь 2021 онд 500 баллоныг зөөж тээвэрлэж байсан. Үүнд нийт 70-80 сая төгрөгийг зарцуулсан. Одоо энэ зардал хэмнэгдэх боломжтой болсон. 
 
Аюулгүй ажиллагааны хүрээнд 2 давхраас дээш хүчилтөрөгчийн баллоныг гаргах ёсгүй байдаг. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн зөөврийн бус ханын суурин системээр авах боломжтой болж байна. Мөн Хүчилтөрөгч төгсгөлийг эмнэлгийн А,Б блокт байрлуулахаас гадна, эрчимт мэс заслын болон сэрээх тасгуудад нийт 15 төгсгөлийг байрлуулахаар ажиллаж байна. Цааш өргөтгөн 80-120 төгсгөл хийх боломж бүхий өндөр хүчин чадлын үйлдвэртэй болох гэж байна. 
 
Нэгдсэн эмнэлэг жилдээ 450 мэс заслыг хийж гүйцэтгэж байна. Хүчилтөрөгчийг мэс заслын тасагт хэрэглэхээс гадна  эрчимт эмчилгээ, дотрын тасаг болон  амьсгалын эмгэгтэй иргэд, ковид-19 халдвар авсан иргэдэд ихээр хэрэглэж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn
“Сүүн-Уул ХХК”-ийн Инженер техникийн албаны дарга С.Содбаяр “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь 20 метр.куб хий шахах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлага хангасан Герман улсын АДЕКОМ брендийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэ үйлдвэр ганцхан хүчилтөрөгч биш хүчилтөрөгч, агаар, вакум гэсэн гурван хийгээр эмнэлгийг хангах зориулалттай. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн хананд хүчилтөрөгч, агаар, вакум гэсэн гурван хий бэлэн байгаа гэсэн үг. Үүнийг шууд эмнэлгийн ханын суурин системээр авч хэрэглэх боломжтой болж байна.

Түүнчлэн үйлдвэрийн бас нэг давуу тал нь автомат хяналтын системтэй. 

Бид үйлдвэрт ажиллах  боловсон хүчнийг сургаж, сургалтуудыг шат бүрдээ хийж ажиллаж байна.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639728
4 эможи

Зочин
2022-08-31 22:34
Сүүн уул биш Сүвэн Уул ХХК шүү нийтлэлээ засаарай
keyboard_arrow_up