Ц.Билэгтсайхан: 2022 онд ХӨСҮТ нь ЭМЯ-ны 2,4 тэрбумын хөрөнгө оруулалтаар 7 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажлыг гүйцэтгэсэн Ц.Билэгтсайхан: 2022 онд ХӨСҮТ нь ЭМЯ-ны 2,4 тэрбумын хөрөнгө оруулалтаар 7 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажлыг гүйцэтгэсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: 2022 онд ХӨСҮТ нь ЭМЯ-ны 2,4 тэрбумын хөрөнгө оруулалтаар 7 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажлыг гүйцэтгэсэн

2022 оны 8 сарын 25

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) 2021-2022 онд  Улсын төсөв, Эрүүл мэндийн яам, өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудаа өнөөдөр танилцууллаа.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Хонгорзул, ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ц.Чинбаяр, Дэд захирал Ж.Байгалмаа, Дэд захирал Д.Баярсайхан нар болон ХӨСҮТ-ийн тасаг нэгжийн эрхлэгчид оролцлоо.

ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг олон улсын стандартад нийцсэн бүрэн вакум хагалгааны өрөөнүүдтэй болохоос гадна Хүүхдийн уушгины тасаг, Уушгины 2 дугаар тасаг, Насанд хүрэгчдийн цочмог гепатитын  тасаг , ДОХ, БЗДХ-ын амбулаторийн тасаг, Эмзүйн алба болон Ариутгал халдваргүйтгэлийн тасгийг иж  бүрэн шинэчилжээ.

Arslan.mn

ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Сүүлийн  2 жилийн хугацаанд бид бүхэн Ковид-19 халдварын цар тахалтай зэрэгцэн салбарын шүүмжлэлтэй байсан зарим асуудлуудыг шийдэж ажиллаж байна. 2021 онд нийт 5.5 тэрбум төгрөгийг ХӨСҮТ-ийн барилгын засварт зарцуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нийт 24 цогц ажлыг төлөвлөөд  нэмэлтээр төвөөс өөрсдийн санхүүжилтээр тодорхой ажлуудыг хийж, 2021 онд 27 объектын засварын ажлыг гүйцэтгэж хүлээж авч байсан.  2022 онд нийт 2.4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн. Өнөөдөр ЭМЯ-ны зүгээс 2022 онд хийж гүйцэтгэсэн их засварын үйл ажиллаагаатай газар дээр танилцаж байна. Эмч, ажилтан болон үйлчлүүлэгч нарын ая тухайтай ажиллах, үйлчлүүлэх орчныг бүрдүүлэхийн тулд төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь  амжилттай хийж гүйцэтгэсэн ХӨСҮТ-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье." гэв

Мөн удахгүй ЭМЯ-аас  тус төвийн төрөх тасагт иж бүрэн ор хүлээлгэн өгөх болсноо энэ үеэр  Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг хэлсэн юм.

ХӨСҮТ зургаан тасгийг иж бүрэн шинэчлэн, мэс заслын бүрэн вакум өрөөнүүдтэй болж байна

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулга хийх үеэр  " ХӨСҮТ 2022 онд 13 томоохон их засварын ажил хийгдсэн. Үүнд:

  • Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр хийсэн их засвар - 4
  • ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийсэн их засвар - 5
  • Өөрийн хөрөнгөөр хийсэн их засвар - 4

Засгийн газрын нөөц сангаас 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 4 багц ажил хийгдсэн.

  • Өмнө нэг л лифт ажиллаж байсан бол шинээр 5 лифтийг ашиглалтад оруулсан. 
  • Компьютер томографийн аппарат 
  • Суурин дижитал рентген аппарат 
  • Цахим мэдээллийн системийн хөгжүүлэлт, тоног төхөөрөмжтэй болсон.

ЭМЯ-ны 2,4 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтаар нийтдээ 7 ажлыг хийж гүйцэтгэсэн. Хүүхдийн уушгины тасаг, Уушгины 2 дугаар тасаг, Насанд хүрэгчдийн цочмог гепатитын 5 дугаар зэрэг нийт 3 тасаг иж бүрэн засвар хийгдсэн. Мөн 998,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар вакум мэс заслын системтэй  2 өрөөтэй болж байна.  Улсын комисс ажиллаад хүлээн авсан байгаа. Түүнчлэн автомашины парк шинэчлэл хийгдсэн бөгөөд туулах чадвар өндөртэй алсын зайны дуудлага, дэмжлэг хяналтаар явах боломжтой  машинтай болсон.  

2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлээр санхүүжсэнээр 2022 онд ХӨСҮТ-ийн өөрийн санхүүжилт болох 700 сая төгрөгөөр ДОХ, БЗДХ-ын амбулаторийн тасаг, Эмзүйн алба, Ариутгал халваргүйтгэлийн тасгийн их засвар болон  ХАЯТТ-ийн дээвэр, Барокамерын өрөөний засвар ажлууд хийгдэж байна. Ажил 55 хувьтай үргэлжилж байна.

Цар тахлын үед улаан бүсэд ажиллаж байсныг Засгийн газар, ЭМЯ онцгой анхааран ажиллахаас гадна Олон улсын байгууллагууд хандив тусламжууд өгсөн бөгөөд нийт 7 төрлийн тусламж авсан. Үүнд:

  • Глобаль сан- ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АВТОМАШИН,
  • ДЭМБ-NGS,
  • Япон улсын ЗГ-аас МУ-ын ЗГ-т “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр”, Уушгины дуран, Уушгины дурангийн мэс заслын багаж, C-arm тог баригч,
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан Загалмай нийгэмлэг, СӨРӨГ ДАРАЛТАТ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН,
  • Голомт сан - ӨВЧТӨНИЙ ФУНКЦИОНАЛЬ ОР хандив, тусламжаар авсан.

Энэ бүх хөрөнгө оруулалт хийгдсэний ачаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах, ажилчид тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна." гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639677
0 эможи

keyboard_arrow_up