COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМ-ийн сайд С.Энхболд УНТЭ-т алсын түргэний зориулалтаар ашиглах автомашиныг гардуулж өглөө

админ
2022 оны 8 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас алсын түргэний шинэ машин хүлээлгэж өглөө.

2022 оны 8 сарын 9-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд УНТЭ-т алсын түргэний зориулалтаар ашиглах 0 гүйлттэй шинэ Prado 150 маркийн автомашиныг гардуулж өглөө.

УНТЭ нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмч, мэргэжилтнүүд хөдөө орон нутагт тогтмол дуудагдаж ажилладаг билээ. Алсын түргэний машины парк шинэчлэгдсэнээр эмч ажилчдын маань аюулгүй байдалд том ахиц гарч эмчилгээ, үйлчилгээний түргэн шуурхай, найдвартай байдлын баталгаа хангагдаж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлэг өөрийн эх үүсвэрээр засвар үйлчилгээ, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байгаа ч ЭМЯ-ны энэ удаагийн дэмжлэг нь эмч ажилчдын ажлын урмыг сэргээсэн үйл явдал боллоо.

Алтан шар зам нь өлзийтэй байж олон газар хүрч, тусламж үйлчилгээгээ хүргэх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
639240
4 эможи

keyboard_arrow_up