ЦАЛИН :  9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

2022 оны 8 сарын 08

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. 

Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм. 

Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч ЭМЯ-аас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ.

Үүний нэг гол үр дүн нь 2022 онд  лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа явдал юм. 

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улсын гуравдугаар эмнэлэг 40 хувиар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 20 хувиар, Гэмтэл согог судлалын үндэсний төв 10-25 хувиар, Амгалан амаржих газар 20-35 хувиар, Хавдар судлалын үндэсний төв 43 хувиар, ЗӨСҮТ 13 хувиар, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг 10-25, Баянгол дүүрэг дэх ЭМТөв 20 хувиар, Арьс өвчин судлалын үндэсний төв 20 хүртэлх хувиар тус тус эмч, ажилчдынхаа үндсэн цалинг нэмжээ. 

Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа  500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмжээ.  Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.

Цаашид ч эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих явцаа сайжруулж, зөв зохион байгуулалттай ажилласнаар өшөө ч нэмэх боломжтой хэмээн хэлж байлаа. 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639168
3 эможи

Зочин
2022-08-09 21:36
Нэмээгүй эмнэлгийн нэр орсон л явах юм. Яагаад ингэж ичихгүй худал ярьж өөрийнхөө арьсыг хамгаалж байдаг байнаа
Зочин
2022-08-09 09:16
Эмч нарын цалинг нэмээсэй үнэн бол ашгүйдээ, бөхчүүд л аймаар шагнал байр,машин, хонь гээд иууж өгөх юмаа арай л дэндүү тэнэглэл шүү
эрүүл мэндийн салбар
2022-08-09 07:38
худлаа худлаа . нэмсэн гэж яах худлаа ярьж сошилд худлаа мэдээлэл тавьж, иргэдэд буруу ойлголт өгөөд байгаа юм бэ . иргэд худлаа мэдээлэлийг гараад эмч нарыг өндөр цалинтай гэж буруу ойлгож байна. Яг цагаа тулахаар төсөв санхүүжилт муутай гээд урамшуулал, илүү цагаа өгч чадахгүй байгаа байж яагаад эмч, эмнэлэгийн мэргэжилтэнүүдийг худлаа өнөдөр цалинтай мэт харагдуулж чадаж байна , төр засаг юу хийж байна. сэтгүүлч нар газар дээр очиж судалж сурвалжлах хэрэгтэй. хэдэн бөгс долоосон дарга нарын үгээр ингэж сайтад худлаа хуцмааргүй байх юм.
Зочин
2022-08-09 00:11
Худлаа худлаа шаагаад байгаарай яс юман дээр нэмсэн эмнэлэг нэг ч байхгүй тэгээд ч 40%биш 4 дахин нэмүүлмээр байна новшнууд нэг муу шавар тагзандаа жил болгон хэдэн тэрбумаар засвар хийдэг байж битгий дургүй хүргээд байгаарай босвол боссон шиг босно шүү гөлөгнүүдээ
Гэмтлийн дарга цалин нэмсэн гэдэг худалаа
2022-08-08 22:53
Дэд захирал Гантуяа хагалгаа зогсоож, байгууллагынхаа төсвийг ч бодохгүй өөрийнхээкарерийг өсгөдөг болчихлоо. Эгэ шуналтай хүүхэн байхад гэмтэл гүйцэтгөл хийж чадахгүы Ш дэн.
Худлаа юм бичээд л бхйх юмаа.
2022-08-08 22:48
Энэ эмнэлгүүд уралдаад л цалин 20-40 хувь нэмдээ гэж бурдаг боллоо. Үгүй дээ үнэндээ эмгэлгүүдэд төсөв гэж байхгүй. Орлого зарлага өртөг тооцож чадахгүй байж цадин 20-40хувь нэмлээ гэх юм . Эмнэлэгт мөнгө байхгүй гүйцэтгэл хийж чадахгүй өрөнд орсон ш дээ. Урамшуулалыг л цалин нэмлээ гэх юмах
keyboard_arrow_up