ЭМЯ: Ковид 19-ийн халдвар огцом НЭМЭГДЭЖ БАЙНА ЭМЯ: Ковид 19-ийн халдвар огцом НЭМЭГДЭЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Ковид 19-ийн халдвар огцом НЭМЭГДЭЖ БАЙНА

2022 оны 8 сарын 02

Нийслэлд Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байгаа аж. Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

“Ковид 19”-ийн халдварын нөхцөл байдал долоодугаар сарын эхний долоо хоногоос хойш огцом нэмэгдэж байна. “Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар шинээр оношлогдсон. Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр, нууц хугацаа богино тул иргэдийн дунд тархалт өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлж байгаа. Нийслэлийн хувьд коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авсаар ирсэн. Өрх, дүүргийн эрүүл мэндийн төв, тандалтын баг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, вакцинжуулалт зэргийг өвчлөл буурсан хугацаанд ч тогтмол зохион байгуулсан. Эмнэлгийн салбарын ачаалал өндөр байна. Иргэдийн дунд ч өвчлөл өндөр байна. Бид  түргэвчилсэн шинжилгээ, шүлсний шинжилгээ, хувь хүнд илэрч буй шинж тэмдэг, зовуурь, PCR шинжилгээ зэрэг бүхий л төрлөөр оношилгоо хийж, батлагдсан тохиолдол илэрвэл хариу арга хэмжээг авч ажилладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэрийн хяналтад 6000 орчим хүн байгаа.  Эмнэлэгт хэвтэх хүсэлтэй иргэд ч нэмэгдэж байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд уушгины хатгаатай хүмүүс байгаа хэдий ч эрчимт эмчилгээний заалттай хүмүүс харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн 72.1 хувь нь бүрэн тунгийн вакцинжуулалтад хамрагдсан бол нэмэлт тунгийн вакцинжуулалт 35 хувь, IV тунгийн вакцинжуулалт таван хувьтай байна. Вакцины суурьтай иргэдэд омикроны шинэ хувилбарууд харьцангуй хөнгөн илэрч байгаа. Хүндрэл бага байгаа хэдий ч олон хүн зэрэг өвчилснөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байна. Эрсдэлт бүлэг буюу 0-5 насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын тухайд өндөр халуурах, хатгаа тусах зэргээр шинж тэмдэг хүндэрч байгаа.  Нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх муу байгаа нь халдварын тархалт ихсэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж байна.

“Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар халдварлах чадвар өндөр ч хүндрэл багатай байна гэж ойлгож болох уу?

Хүндрэл багатай гэж ойлгож болохгүй. Нийтээр нь бодож, олон талаас нь харах хэрэгтэй. Эмнэлэгт олон хүн хэвтэнэ гэдэг нь улсын  эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг.  Эмнэлэгт хэвтэхгүйгээр сэргийлэх боломж бий.  Маскаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад, олон хүн цугларсан газраар явахгүй, вакцинжуулалтдаа хамрагдаад халдвараас сэргийлэх боломжтой. Гэтэл хөнгөн тусах юм чинь гээд тоохгүй орхисноор эрсдэлт бүлгийн иргэд олноороо халдвар авч байгаа юм. Үүнийг дагаад эмнэлэгт хэвтэх хүний тоо ихсэж, эмчилгээний зардал нэмэгдэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639041
3 эможи

DR ADITYA
2022-08-02 17:15
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-08-02 17:05
Эрүүл мэндийнхэн иргэдийнхээ төлөө ажилла. Муу амлаад өвчин ихдэхээр та нар цадаж баяждаг биз дээ. Хүний төлөө өргөсөн тангарагтаа үнэнч бай.
keyboard_arrow_up