ЭМЯ: Өчигдөр 209 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ ЭМЯ: Өчигдөр 209 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өчигдөр 209 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2022 оны 8 сарын 01

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 209 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 947231 болж, ковидын хүндрэлээс нас барсан хүний тоо 2119 бүртгэгдлээ.

5-11 настай хүүхдүүдийг 2022 оны наймдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс  коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлж байна. Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудас бөглөсөн  тохиолдолд хүүхдэд хийнэ хэмээн ЭМЯ-наас тодруулав. 

5-11 настай хүүхдүүдэд зориулж АНУ-аас хандивласан 300 мянган тун Pfizer вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638994
1 эможи

keyboard_arrow_up