УХТЭ: Цөмийн Оношилгоо Эмчилгээний Төв нь Монголын улсын эрүүл мэндийн салбарт анх удаа PET/CT хосолсон оношилгоог хийж эхлээд байна УХТЭ: Цөмийн Оношилгоо Эмчилгээний Төв нь Монголын улсын эрүүл мэндийн салбарт анх удаа PET/CT хосолсон оношилгоог хийж эхлээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: Цөмийн Оношилгоо Эмчилгээний Төв нь Монголын улсын эрүүл мэндийн салбарт анх удаа PET/CT хосолсон оношилгоог хийж эхлээд байна

2022 оны 7 сарын 19

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Цөмийн Оношилгоо Эмчилгээний Төв нь 2021 оны 8 сараас эхлэн Монголын улсын эрүүл мэндийн салбарт анх удаа циклотронд суурилсан цацраг идэвхт эм үйлдвэрлэлт хийж түүний тусламжтайгаар зонхилон тохиолдох хорт хавдрын үе шат болон тархалтыг бодисын солилцоонд тулгуурлан молекулын түвшинд оношлох PET/CT хосолсон оношилгоог хийж эхлээд байгаа билээ.

Дэлхий нийтээр цөмийн оношилгоо эмчилгээнд олон төрлийн цацраг идэвхт эм ашиладаг, ялангуяа PЕТ/CТ оношилгоонд ашиглагдах циклотронд суурилсан цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл түүний хэрэглээ, цаашлаад хувь хүнд чиглэсэн эмчилгээ оношилгооны THERANOSTIC чиглэл рүү хурдацтай хөгжиж байгаа. Улс орнуудын өвчлөл, нийгэм эдийн засгийн хөгжлийн харилцан адилгүй түвшнээс хамаарсан цацраг идэвхт эмийн хэрэглээний ялгаатай байдал ялангуяа Азийн бүсийн орнуудад их байгаа. Эмийн аюулгүй байдал, чанарын баталгаажилтыг хангах үүднээс олон улсад Эм үйлдвэрлэлтийн зохистой дадлыг (GMP) мөрлөгө болгодог ч дэлхийн улс орнууд энэхүү стандартыг тухайн орны нөхцлөөс хамаарч харилцан адилгүй хэрэгжүүлдэг байна. Үүнийг нэгэн жигд нэг хэллэгтэй болгох нь бүс нутгийн улс орнуудын хувьд тулгамдаж буй асуудал юм.

ОУАЭА нь цацраг идэвхт эмийн үйлдвэрлэлт болон түүнд суурилсан оношилгоо, эмчилгээний нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглахыг онцгойлон анхаардаг бөгөөд улс орнуудын цөмийн анагаах ухааны хөгжил дэвшлийн ялгаатай байдлыг багасгах үйл ажиллагааг зорилго болгодог.

Энэ хүрээнд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгээс Ойрхи дорнодын болон Зүүн өмнөд азийн улс оруудад хэрэгжүүлж буй RAS6090 төслийн хүрээн дэх “Үйлдвэрлэлийн зохистой дадал бүхий цацраг идэвхт эм үйлдвэрлэлийн журам, зохицуулалтын асуудлууд” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг ОУАЭА, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран 2022.07.18-22 ны өдрүүдэд манай оронд зохион байгуулж байна. Энэхүү хуралд нийт 16 орны 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд ОУАЭА-н зөвлөх, мөн тус байгууллагыг төлөөлж Итали, АНУ, Канад болон Пакистан улсын шилдэг судлаач экспертүүд туршлагаасаа хуваалцаж байна.

Arslan.mn

Монгол улсад ОУАЭА-н хурал зохион байгуулж байгаа нь улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн зохистой дадалд суурилсан цацраг идэвхт эм үйлдвэрлэлийн туршлага солилцох, тулгамдсан асуудлуудад гарц гаргалгаа олох түүнчлэн Монгол улсын цөмийн оношилгоо эмчилгээний салбарын хөгжилд нэгээхэн том алхам бүхий ахиц дэвшил болж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638859
0 эможи

keyboard_arrow_up