ЭМЯ: 5-11 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр “ВАКЦИН“ хийгднэ ЭМЯ: 5-11 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр “ВАКЦИН“ хийгднэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 5-11 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр “ВАКЦИН“ хийгднэ

2022 оны 7 сарын 25

5-11 насныхныг коронавирусийн эсрэг вакцинд наймдугаар сарын 1-нээс хамруулахаар болоод буй. Уг вакцинжуулалтын зохион байгуулалтын талаар ХӨСҮТ-өөс тодрууллаа.

Тус төвийн Дархлаажуулалтын албанаас "5-11 насны хүүхдүүдэд сарын зайтай хоёр тун вакцин хийх юм. Энэхүү вакцин нь сайн дурын үндсэн дээр хийгдэх тул наймдугаар сарын 1-нээс эхлэн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж хамрагдана. Эцэг эхчүүд таниулах хуудастай танилцаж, гарын үсгээ зурснаар хүүхдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулах боломжтой. Ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед уг вакциныг тариулж болохгүй. Өөр төрлийн вакцин хийлгэсэн бол нэг сарын дараа коронавирусийн эсрэг вакцин хийлгэнэ. 

Вакцины хоёр дахь тунг хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед буюу есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Улмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд сургууль, цэцэрлэгээр дамжуулан уг вакциныг хийнэ" гэдгийг хэлэв. 

АНУ-ын "Pfizer" компаниас бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг оруулж ирсэн. Одоогоор 300,000 вакцин ирснийг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж байгаа аж. 

ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлаг, Европын Эмийн Агентлагаас 5-11 настай хүүхдийг коронавирусийн эсрэг вакцины эхний хоёр тунг хийлгэсэн бол бүүстер буюу нэмэлт тунг таван сарын дараа авах боломжтой гэсэн зөвлөмжийг гаргаад байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638848
0 эможи

keyboard_arrow_up