Халдвар нэмэгдэж, маскны хэрэглээндээ эргэн орохыг ХӨСҮТ-ээс УРИАЛЛАА Халдвар нэмэгдэж, маскны хэрэглээндээ эргэн орохыг ХӨСҮТ-ээс УРИАЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Халдвар нэмэгдэж, маскны хэрэглээндээ эргэн орохыг ХӨСҮТ-ээс УРИАЛЛАА

2022 оны 7 сарын 18

Өнгөрсөн хоногт хийсэн коронавирусний PCR шинжилгээгээр Монгол Улсын хэмжээнд 121 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Тодруулбал,

  • 89 нь Улаанбаатар хотод
  • 32 нь орон нутагт батлагдсан байна. 

Ингэснээр Монголд бүртгэгдсэн халдварын тоо 931,160 болж нэмэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 71 хүн эдгэрсэн бол 1150 хүн эмч, эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зүгээс бүх улс орны Засгийн газарт хандан амны хаалт хэрэглэх дэглэмдээ эргэн орохыг уриалсан талаар Sky News мэдээлжээ. 

ДЭМБ-ын  тэргүүн тахал өвчин дуусах цаг хугацаа хол байгааг онцлон тэмдэглээд, Омикрон дэд хувилбар дэлхий даяар халдварын тоо болоод нас баралтын шинэ давлагаа үүсгэсээр байгааг анхааруулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
638667
4 эможи

keyboard_arrow_up