УХТЭ-ийн хамт олон шинэхэн Гавьяат эмч Д.Отгонжаргалыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ УХТЭ-ийн хамт олон шинэхэн Гавьяат эмч Д.Отгонжаргалыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ-ийн хамт олон шинэхэн Гавьяат эмч Д.Отгонжаргалыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2022 оны 7 сарын 09

Arslan.mn

Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын  Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Арьс гоо заслын Зөвлөх, ахмад эмч Д.Отгонжаргалыг Хүний гавьяат эмч эмч цол хүртээсэн билээ. 

Тэгвэл УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган нарын удирдлагууд  шинэхэн Гавьяат эмч Д.Отгонжаргалыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар тус эмнэлгийн 70 ахмад ажилтан болон ажилтнуудыг шагналаа.

Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Н.Отгонжаргал, хүүхдийн тасгийн эмч Э.Энхцэцэг, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн Цацраг идэвхит эмийн үйлдвэрлэлийн технологич О.Ундрам, Эм зүйн хангамжийн албаны ажилтан Д.Бямбасүрэн, Онцгой байдлын албаны төлөө хоёрдугаар зэргийн одонгоор Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч, халдвар судлаач эмч Ц.Уянга, Амбулаторийн эрхлэгч Д.Солонго, Онцгой байдлын албаны төлөө гуравдугаар зэргийн одонгоор Хангамж, үйлчилгээний хэсгийн үйлчлэгч С.Энхжаргал, О.Солонго, Б.Чимгээ нар, Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойн медалиар Инженерийн байгууламжийн албаны Агааржуулалтын инженер Ш.Ариунбилэг болон Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлсэн эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638566
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up