ХӨВСГӨЛ: 900 гаруй иргэн амны хөндийн үзлэгт хамрагдлаа ХӨВСГӨЛ: 900 гаруй иргэн амны хөндийн үзлэгт хамрагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨВСГӨЛ: 900 гаруй иргэн амны хөндийн үзлэгт хамрагдлаа

2022 оны 7 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар "Эрүүл шүд, - эрүүл Монгол" үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн баг, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран амны хөндийн үнэ төлбөргүй үзлэг хийж, 900 гаруй иргэн хамрагдлаа.

Үзлэгийн баг 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөвсгөл аймгийн Их-Уул, Мөрөн, Алаг-Эрдэнэ суманд ажиллаж, 900 гаруй иргэнд үзлэг, оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний тусламжийг үзүүлсэн байна.

 

Энэ үеэр шүдний тулгуур эд, нүүр ам согог засал, гажиг засал, мэс засал, шүд цоорох өвчин болон сувгийн эмчилгээ хийсэн байдал, хүүхдийн амны хөндийн төлөв байдлын үзлэгийг хийж байгаа юм.

Үзлэг, оношилгоо өнөөдөр Хатгал тосгонд үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638400
0 эможи

С.Энхболд
эмя

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up