“Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан 219,577 иргэний 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан“ “Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан 219,577 иргэний 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан 219,577 иргэний 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан“

2022 оны 7 сарын 01

Эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн.

Arslan.mn

Энэ үеэр эрт илрүүлэг, оношилгооны тухай ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн эрт илрүүлэг шинжилгээ явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 219,577 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Тэдний 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байв.

Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон.

Мөн энэ явцад нийт 25,118 иргэнд зөвлөгөө өгч дараагийн товлолт үзлэгтээ хамрагдахыг хүсэж буцаасан бол 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан.

Түүнчлэн 29,374 иргэнийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага руу онош тодруулах шинжилгээ хийхээр илгээсэн" хэмээн хэлэв.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч "Эрт илрүүлэгтэй холбоотойгоор иргэд мэдэхгүй байсан өвчнөө оношлуулж, өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалсан тухай олон талархал эрүүл мэндийн салбарт ирж байгаа" гэдгийг онцолсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638360
0 эможи

keyboard_arrow_up