Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах “ЦАГААН НӨМРӨГТНҮҮД- 2022“ спортын тэмцээн боллоо Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах “ЦАГААН НӨМРӨГТНҮҮД- 2022“ спортын тэмцээн боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах “ЦАГААН НӨМРӨГТНҮҮД- 2022“ спортын тэмцээн боллоо

2022 оны 6 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар ЭМЯ-аас салбарынхаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа дунд  "Цагаан нөмрөгтнүүд- 2022" аварга шалгаруулах спортын арга хэмжээг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн нөхөрсөг спортын тэмцээн нь урт удаан хугацааны цар тахлын дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. 

Arslan.mn

"Цагаан нөмрөгтнүүд- 2022"  тэмцээнийг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ "Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлыг манай эрүүл мэндийн салбарын хамт олон амжилттай даван туулсаар байна. Бид хөгжингүй орнуудын нэгэн адил уг цар тахалтай тэмцэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө бүхий л хүчин чадлаараа ажиллаа. Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд хүн ардынхаа төлөө цуцалтгүй ажилласаар бид бусад төрлийн олон нийтийн арга хэмжээгээ хойшлуулсаар ирсэн билээ. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарынхаа бүх байгууллагуудын дунд нөхөрсөг, нэгдсэн спортын тэмцээнийг зохион байгуулж байгаадаа баяртай байна. 

Тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй ЭМЯ-ны харьяа 22 байгууллага болон бусад яамны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ амжилт хүсье. Энэ удаагийн тэмцээнийг “Эвээр нэгдэж эрүүлийг хамгаалъя, Эрүүлийг эрхэмлэж энхийг сахиулъя” уриан дор зохион байгуулж байна" гэлээ. 

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллгааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар 2022 оны 06 дугаар сарыг “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сар” болгон зарлаж тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй билээ. Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах спортын нөхөрсөг тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, буухиа тэмцээн, дартс гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдлаа. 

Arslan.mn

• Шатрын тэмцээний төрөлд /эмэгтэй/ 1-р байр Алтан медаль ХӨСҮТ, 2-р байр Мөнгөн медаль АӨСҮТ, 3-р байр Хүрэл медаль ЗӨСҮТ                                                                                                                                              
 • Шатрын тэмцээний төрөлд /эрэгтэй/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ГҮТ, 3-р байр Хүрэл медаль УГТЭ                                                                                                                                                          
 • Ширээний теннисний тэмцээний төрөлд /эмэгтэй баг/ 1-р байр Алтан медаль УНТЭ, 2-р байр Мөнгөн медаль СЭМҮТ, 3-р байр Хүрэл медаль АШУҮИС                                                                                                                       
 • Ширээний теннисний тэмцээний төрөлд / эрэгтэй баг/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ХСҮТ, 3-р байр Хүрэл медаль ЭНЭҮТ                                                                                                              
 • Дартс тэмцээний төрөлд 1-р байр Алтан медаль ТТХНЭ, 2-р байр Мөнгөн медаль ЭМХТ, 3-р байр Хүрэл медаль УГТЭ                                                                                                                                                                   
 • Буухиа тэмцээний төрөл 1-р байр Алтан медаль ЭНЭҮТ, 2-р байр Мөнгөн медаль ЭМХТ, 3-р байр Хүрэл медаль УБТЗ-н эмнэлэг                                                                                                                                                 
 • Гар бөмбөгийн тэмцээний төрөлд /эмэгтэй баг/ 1-р байр Алтан медаль УНТЭ, 2-р байр Мөнгөн медаль ХСҮТ, 3-р байр Хүрэл медаль АШУҮИС, Шилдэг тамирчин УНТЭ-н Нинжбадгар                                                  
 • Гар бөмбөгийн тэмцээний төрөлд /эрэгтэй баг/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ААГ, 3-р байр Хүрэл медаль УГТЭ, Шилдэг тамирчин АШУҮИС Батсайхан                                                             
 • Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд /эмэгтэй баг/ 1-р байр Алтан медаль ГССҮТ, 2-р байр Мөнгөн медаль ХСҮТ, 3-р байр Хүрэл медаль АШУҮИС, Шилдэг тамирчин ГССҮТ Пүрэвсүрэн                                                     
• Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд /эрэгтэй баг/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ХӨСҮТ, 3-р байр Хүрэл медаль ЦТЭ, Шилдэг тамирчин ХӨСҮТ Оргилболд шалгарлаа.  

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638256
8 эможи

ESUIGEN
2022-06-27 13:02
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Zochin
2022-06-27 12:02
Tsagaan numrugt aluurchid
keyboard_arrow_up