COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ Голомт сангийн хандиваар 100 ширхэг функциональ ортой боллоо

админ
2022 оны 6 сарын 23

Arslan.mn

2022 оны 6-р сарын 22-ны өдөр Голомт сангаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ иж бүрэн тоноглолтой 100 ширхэг өвчтөний функциональ орыг хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан болон Голомт сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, Төслийн ажилтан Л.Гэрэлтуяа нар оролцлоо. 

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: “Голомт сангаас Ковид-19 цар тахлын үеийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварт өвчний чиглэлээр үндэсний хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг манай хамт олонд хөрөнгө оруулах санал гаргаж, өнөөдөр эхнээсээ ажил хэрэг болоод явж байгаад талархаж байна. Цар тахлын үеийн хил гаалийн асуудлыг маш хурдтай оновчтой зохион байгуулж, 200 сая төгрөгийн 100 ширхэг функциональ орыг түргэн хугацаанд ханган нийлүүллээ. Ингэснээр манай үйлчлүүлэгчид тохь тухтай, орчин үеийн орон дээр тусламж, үйлчилгээгээ авч байна. Энэхүү функциональ ор нь автомат удирдлагатай, эвхэгддэг хашлагатай, дуслын хөлийг шилжүүлэх боломжтой, хөл толгойн хэсэг нь хуванцар материалтай, 4 хэсэг салж өргөгдөх боломжтой ор юм. Мөн энэ ажлыг удирдан зохион байгуулж хамтран ажилласан Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхандаа талархаж байна.

Arslan.mn

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр: “ХӨСҮТ нь 550 гаруй хэвтэн эмчлүүлэх ортой бөгөөд ихэнх ор нь 2008 оноос хойш шинэчлэл хийгдээгүй байсан. Өнөөдөр ийнхүү 100 орыг шинэчлэснээр үйлчлүүлэгчдэд маань эмчилгээ үйлчилгээгээ тухтай нөхцөлд авах боломжийг бүрдүүллээ. Эдгээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн Kareroom брэндийн 100 орыг бид Мэс заслын дараах хэвтэн эмчлүүлэх өрөө, Сүрьеэгийн клиник, Сүрьеэгийн болон халдвартын эрчимт эмчилгээний тасаг, Шинэ болон сэргэж буй халдвар буюу ковидын хэвтүүлэн эмчлэх тасгууд дээрээ байрлуулсан. Сүрьеэгийн тасгийн эмчлүүлэгчид маань 2-6 сарын хугацаанд хэвтэн эмчлүүлдэг бөгөөд урт хугацаанд хэвтэн эмчлүүлэхэд тухтай байх нь үйлчлүүлэгчдэд тааламжтай байдлыг бий болгосон” гэв.

Arslan.mn

Голомт сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл: “ХӨСҮТ-ийн хамт олонтой богино хугацаанд үр дүнтэй хамтран ажилласны дүнд олон улсын тээвэр, хил гаалийн ачаалал их, нөхцөл байдал амаргүй энэ үед зорилгоо амжилттай биелүүлсэнд сэтгэл хангалуун байна. Тус төвд эн тэргүүнд тулгамдаж буй хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хамгийн гол нь нэг удаа хэрэглээд дуусах бус, урт хугацаанд үр өгөөжөө өгөх төслийг сонгох зорилгоор бид хэд хэдэн удаагийн уулзалтыг хийсэн. Эмнэлгийн орыг ийнхүү шинэчилснээр нэг талаас хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, нөгөө талаас эмнэлгийн эмч, ажилтнуудын ажлын ачааллыг бууруулж, ажлын бүтээмжийг сайжруулахад бодитой нөлөө үзүүлнэ хэмээн харж байна” хэмээн тэмдэглэлээ.

Голомт сан нь 2021 оны 10-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлэн, нийгмийн сайн сайханд чиглэсэн санал санаачилгыг дэмжин ажиллаж буй бөгөөд энэхүү төслөөс гадна ахлах, дунд суруулийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, Үндэсний номын санг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлээр боловсрол, соёлын салбарт тодорхой санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638175
1 эможи

keyboard_arrow_up