Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна

2022 оны 5 сарын 27

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлгээс эмнэлзүйд ажиллаж буй эмч, судлаач, сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар үндэсний хэмжээнд радикулопати эмгэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор  “РАДИКУЛОПАТИ: ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮҮЛИЙН  ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад  үндэсний хэмжээний  мэдрэл, мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд зэрэг 250 гаруй мэргэжилтнүүд  хамрагдаж байна.

Сургалтыг  нээж УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир  үг хэлж, эмч, мэргэжилтнүүдэд амжилт хүссэн юм.

Arslan.mn

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо "Сургалтад мэдрэл, мэдрэлийн мэс засал тусламж үйлчилгээг ерөнхий эмнэлгүүдээс гадна төрөлжсөн эмнэлгүүд болох гэмтэл, ХӨСҮТ-ын сүрьеэгийн клиникийн эмч нар болон мэргэжлээс шалтгаалах мэдрэлийн эмч нар оролцож байгаагаар онцлогтой болж байна.

Радикулопати эмгэгийн үед дүрс оношилогоо, сэргээн засах, сэтгэл зүйч зэрэг бусад тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байдаг учраас бид энэ чиглэлийн ГССҮТ, ХӨСҮТ, дүүргийн энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг ч хамруулж байна.

Сургалтаар радикул эрхтэн гэмтсэн тохиолдолд бусад хэсгүүд болох булчингийн өвдөлтөөс хэрхэн ялган оношлох, үүнийг дагаад ямар эмчилгээ хийгдэх талаар олон талын мэдлэг, мэдээлэл өгч байна.

Мэдрэлийн эмч нарт гурван үндсэн зовиураар хүмүүс ирдэг. Тухайлбал, нуруу өвдөх, хүзүү өвдөх тохиолдол их гардаг. Энэ тохиолдолд  мэдрэлийн эмч нар  хэрхэн ялган оношилгоог зөв хийх, сүүлийн үед нэвтрээд байгаа тусламж үйлчилгээний мэдлэг олгож чадавхжуулах, ур чадварыг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг явуулж байна. 

Мөн сургалтаар эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар хэрхэн сайжирч байгааг харуулах үүднээс оноо цуглуулах юм. "

Arslan.mn

УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв нь 2021 онд АХБ-ны хөрөнгө оруулалттайгаар нурууны дурангийн 6 төрлийн мэс заслыг эх орондоо хийж эхэлсэн билээ. Монгол улсад нурууны эмгэг түүнээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалт өндөр хувийг эзэлж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хүртээмжгүй байгаатай холбоотой. Тиймээс эмч мэргэжилтнийг мэргэшүүлэн чадавхижуулах, олон улсын радикулопатийн тусламж үйлчилгээнд нэвтэрсэн сүүлийн чиг хандлагад суралцуулж дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637412
2 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up