ЭМЯ: “Сармагчны цэцэг“ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх нь хэрэгтэй ЭМЯ: “Сармагчны цэцэг“ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх нь хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: “Сармагчны цэцэг“ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх нь хэрэгтэй

2022 оны 5 сарын 23

Сармагчны цэцэг өвчин дэлхийн олон оронд бүртгэгдэж байгаа. Цар тахлын дэглэм суларч, иргэд энгийн амьдралын хэв маягт шилжсэн өнөө үед шинэ төрлийн тахал дэгдэв үү гэх айдас олон нийтийн дунд бий болоод буй. Тэгвэл уг өвчний талаар Эрүүл Мэндийн Яамны (ЭМЯ) Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхээр тандалт хийх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа. Үүний хүрээнд хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгч байна. Мөн эмч ажилчдыг сургаж хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллана. Хэрэв халдварт өвчин батлагдсан тохиолдолд тухайн хүнийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Гаднын улс орноос ирж буй иргэдийн халууныг нь үзэж, салхин цэцгийн вакцин эсэхийг нь асууна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь чухал" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
637260
10 эможи

keyboard_arrow_up