Улсын гуравдугаар төв эмнэлгийн резидент эмч нар МЭДЛЭГ, УР ЧАДВАРААРАА өрсөлдөв Улсын гуравдугаар төв эмнэлгийн резидент эмч нар МЭДЛЭГ, УР ЧАДВАРААРАА өрсөлдөв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлгийн резидент эмч нар МЭДЛЭГ, УР ЧАДВАРААРАА өрсөлдөв

2022 оны 5 сарын 22

Arslan.mn

2022 оны 05 дугаар сарын 13-21-ний өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын Үндсэн мэргэшлийн суралцагч нарын дунд мэргэжлийн чиглэл харгалзахгүй, эмнэлзүйн тусламж үзүүлэх баг бүрдүүлэн мэдлэг, ур чадварыг сорих зорилгоор "РЕЗИДЕНПИК" буюу "Резидент эмч нарын Олимп" гуравдугаар тэмцээнийг үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Шалгаруулалтын I үе буюу урьдчилсан шат 05 дугаар сарын 13-ний өдөр нийт 221 резидент эмчийн дунд мэдлэг шалгах 30 сорилыг онлайн хэлбэрээр хамгийн зөв, хурдан хариулснаар нь шалгаруулж, түүнээс өндөр оноогоор шалгарсан 90 резидент эмчийг нийт 15 багт хуваан, 05 дугаар сарын 18-ны өдөр шалгаруулалтын II үед дээрх 15 багийн дунд KAHOOT аппликейшн ашиглан онолын болн эмнэлзйн QUIZ хэлбэрийн шалгаруулалтаар өрсөлдүүлж, эцсийн шигшээ шатанд өрсөлдөх 6 баг шалгарч үлдсэн.

Улмаар 05 дугаар сарын 21-ний өдөр Резиденпик тэмцээний III үе буюу эцсийн шатанд тунаж үлдсэн 6 багийн дунд мэс заслын оёдол тавих, амилуулах суурь тусламж үзүүлэх, дотор, мэдрэлийн эмнэлзүйн тохиолдлуудад оношилгоо, эмчигээний тактик боловсруулах даалгаврууд өгөгдсөн бөгөөд бүх багууд шударга өрсөлдөж, мэдлэг ур чадвараа сорьсноор аваргуудаа амжилттай шалгарууллаа. 

Резиденпик тэмцээний

  • ТЭРГҮҮН байранд Б.Удвал ахлагчтай (5-р баг)
  • ДЭД байранд Г.Намуунцэцэг ахлагчтай (15-р баг)
  • ГУТГААР байранд Б.Цэнгэлмаа ахлагчтай (12-р баг) тус тус шалгарлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637218
5 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up