Новартис компанийн Ази дахь төслийн удирдлагууд улсын 1-р эмнэлэгт ажиллаж, санал солилцов Новартис компанийн Ази дахь төслийн удирдлагууд улсын 1-р эмнэлэгт ажиллаж, санал солилцов
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Новартис компанийн Ази дахь төслийн удирдлагууд улсын 1-р эмнэлэгт ажиллаж, санал солилцов

2022 оны 5 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын засгийн газар, Новартис компани хамтран “Новартис Эмийн хүртээмж” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Новартис компанийн Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, Эрүүл мэндийн систем чадавхижуулах төслийн удирдагч Жессика Аржун, Новартис Фарм ийн Монгол дахь бүсийн төлөөлөгч М.Солонго, уг төслийн менежер Д.Сувд-Эрдэнэ, Энхтайваны Корпусын эмч Н.Сувд нар ажиллаж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал  болон тасгийн эрхлэгч нартай уулзлаа.

Уулзалтаар хөтөлбөрийн үндсэн зорилго, шаардлагатай мэдээллүүдийн тухай санал солилцож, мөн бодит байдал дээр тулгарч болох асуудал зэргийг газар дээр нь очиж танилцав.

Arslan.mn

Хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой бөгөөд үүгээр дамжуулан эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, чанартай эмээр хангах гэдгийг төлөөлөгч нар онцлов.

Хөтөлбөрт 15 төрлийн 24 нэрийн, үүнд зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижин зэрэг өвчний эм багтаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637208
0 эможи

ӨВЧТӨН
2022-05-21 12:50
НОВАРТИСААС ЭМЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ.
keyboard_arrow_up