УХТЭ: Сувилахуйн салбарын судалгааны ажлаас гарсан үр дүнг эмчилгээ , үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллана УХТЭ: Сувилахуйн салбарын судалгааны ажлаас гарсан үр дүнг эмчилгээ , үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: Сувилахуйн салбарын судалгааны ажлаас гарсан үр дүнг эмчилгээ , үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллана

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

"Олон улсын сувилагчдын өдөр" -ийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгээс “Сувилагчдын бие даасан байдал- Сувилахуйн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлаар УХТЭ-ийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээс ирүүлсэн илтгэлүүдээс шилдэг 21  илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг 6 илтгэлийг шалгаруулан урамшууллаа. 

Arslan.mn

УХТЭ-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир  "Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд "Эрдэм шинжилгээний хурал"-аа зохион байгуулж байна. Судалгааны ажлаас гарсан үр дүнг эмнэлгийн зүгээс эмчилгээ , үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллана. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд сувилахуйн алба, сувилагч нар маш сайн идэвхтэй оролцож байна." гэв.

УХТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Н.Эрхүү " Манай сувилахуйн алба  нь 247  сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ  үзүүлэн ажиллаж байна.  Манай албаны сувилагч нарын дийлэнх буюу   46.8 гаруй хувь нь бакалавр боловсролтой, үлдсэн нь магистр, зөвлөх, докторантын зэрэгтэй. Өнөөдөр сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээс ирүүлсэн 21 илтгэлийг хэлэлцэж байна. Өнгөрсөн хоёр жилд Коронавирус цар тахлын улмаас  бид нар судалгааны ажлуудаа   цахимаар хэлэлцүүлж байсан. Энэ удаа танхимаар хэлэлцэж, үр дүнг  Эдгээр илтгэл судалгаанаас авсан санал, санаачлага, дэмжин ажиллаж сувилахуйн тусламж үйлчилгээндээ ашиглаж хэрэгжүүлэх болно." гэв.

Энэ удаагийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний хуралд дараах судлаач нарын илтгэл шалгарлаа. Үүнд:

  • 1-р байранд Нэгдсэн лабораторийн лаборант А.Бямбажав "УХТЭ-ийн эрүүл мэндийн ажилчдын Гепатитын В вирусийн эсрэг дархлаа тогтцын түвшнийг харьцуулан үнэлэх нь"
  • 2-р байранд Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгйин сувилагч Э.Сэрсмаа "УХТЭ-ийн шөнийн ээлжний сувилагч нарын биеийн жингийн илүүдэл, нойрны эмгэг, хоолны дуршлын эмгэг, болон стрессийн түвшингийн хамаарлыг илрүүлэх нь"
  • 3-р байранд Тусгай тасгийн сувилагч Б.Энхболор "COVID-19 дараах сувилагчдын дундах сэтгэл гутрал, стрессийн түвшинг үнэлсэн нь"
  • Тусгай 1-р байранд Хүүхдийн тасгийн сувилагч Х.Номин-Эрдэнэ "УХТЭ-ийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 0-5 насны хүүхдүүдийн дундах дэлгэцний хэрэглээг судалсан нь"
  • Тусгай 2-р байранд Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Д.Бүжмаа "Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ажлаас халшрах хам шинжийг судалсан нь"
  • • Тусгай 3-р байранд Дүрс оношилгооны төвийн техникч Л.Баатарсүрэн "Тархины MRI шинжилгээ, тархины харвалт" сэдвүүд тус тус шалгарлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636989
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up