Х.Төмөрбаатар: Сувилагч хүн эмнэлгээс эдгээд гарч байгаа хүн бүрийн баярлахыг хараад хамт баярлаад л УРАМ АВДАГ Х.Төмөрбаатар: Сувилагч хүн эмнэлгээс эдгээд гарч байгаа хүн бүрийн баярлахыг хараад хамт баярлаад л УРАМ АВДАГ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Төмөрбаатар: Сувилагч хүн эмнэлгээс эдгээд гарч байгаа хүн бүрийн баярлахыг хараад хамт баярлаад л УРАМ АВДАГ

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

Дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн эхний тавд “Сувилагч” багтдаг. Хэчнээн чухал алба болохыг энэ жагсаалт илтгэнэ. Өнөөдөр дэлхийн сувилагчдын эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр  УХТЭ-ийн Дурангийн төвд дурангийн залуу сувилагчдын нэг Х.Төмөрбаатартай ажил мэргэжлийнх нь талаар цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна

- Танд олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Хулан овогтой Төмөрбаатар гэдэг. УХТЭ-ийн дурангийн төвд дурангийн сувилагчаар өнгөрсөн 8 сараас хойш ажиллаж байна.

-Таны сувилагч мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байсан бэ?

Эмнэлгийн мэргэжил л заавал сонгоно гэсэн мөрөөдөл маань ээжтэй минь холбоотой. Ээжийгээ асрах гэж, ээжийгээ сувилах гэж сувилагч мэргэжлийг согосон.

-Танай тасгийн сувилагчийн ажил, бусад тасгуудаас ямар онцлогтой вэ?

Манай дурангийн төвд олон ажилбарууд хийгддэг. Ходоодны ургацаг, бүдүүн гэдэсний ургацаг, цөсний сувгаас чулуу татах гээд зөндөө олон нарийн нарийн ажилбарууд хийгддэг болохоор бусад тасгаас онцлогтой гэж хэлж болно. Сувилагчдын хувьд дурангаа хамгаалах, өвчтөнүүдээ дуранд орохоос өмнө асуумж авна, хоолоо сойсон эсэх бүдүүн гэдэсний дуранд орох бол өмнөх өдрөөс туулга уусан байх ёстой байдаг.  Тиймээс цаг тухайдаа уусан эсэхийг хянах, өвчтөн харшилтай  эсэх  зэрэг маш нарийн зүлсийг асууж тодруулах, эмчдээ мэдэгдэх ажлыг сувилагчид бид хийдэг.

-Сувилагчаар ажиллахад хамгийн хүндрэлтэй ажил юу байдаг юм бол?

Би өөрөө хүсэж орсон болохоор надад хүндрэл нээх байгаад байдаггүй. Миний мэргэжил өөрөө бурханлаг мэргэжил шүү дээ. Хүн ер нь мэргэжлээ сонгохдоо хэн нэгний хүслээр биш зөвхөн өөрийнхөө хүслээр мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллаж чадвал хүндрэл бэрхшээл гарахгүй гэж итгэдэг дээ. Харин бэрхшээлгүй ажил гэж ерөөсөө байхгүй, нийгмээс, надаас, бусдаас шалтгаалсан бэрхшээл бишгүй л бий. Ажлын ачааллаас болоод ч тэр үү хааяа шантрах бухимдах үе гаралгүй л яах вэ. Гэхдээ бэрхшээл тулгарсан ч бид ямагт багаараа ажилладаг учраас хамтдаа даван туулдаг учраас л би эрүүл мэндийн салбарынханд тэр тусмаа эмнэлгийн хамт олноороо бахархдаг.

-Өглөө ажил нь хэдээс эхэлдэг вэ?

Өглөө дурангийн төвийн сувилагч нарын ажил 7:40 цагаас эхэлдэг. Эмч нар ирэхээс өмнө бэлтгэл ажлаа хангана. Орой 17 цаг гэж ажил дуусаад сувилагч нар үлдэж хамгийн сүүлийн цэвэрлэгээ, бичиг цаасны ажил өндөр өртөгт (тэр өдрийн хэрэглэгдсэн өндөр өртөгтэй багаж) ажлын талбараа янзалж, бүх дурангаа ариутгаад маргааш өглөөний ажилдаа бэлдээд  20 цагт гэртээ хардаг.

-Танай сувилахуйн алба, хүний нөөцөө чадавхжуулахад ер нь хэрхэн анхаардаг вэ? Хамгийн сүүлд ямар сургалтанд суусан бэ?

Энэ тал дээр маш сайн анхаарч, чадавхжуулах сургалтад хамруулдаг.  Хамгийн сүүлд гэхэд яаралтай тусламжийн үзүүлэх сургалтанд суусан.  Мөн долоо хоног бүр бүх сувилагчдаа аль ч тасагт хөрвөн ажиллах чадвартай болгохын тулд бэлдэх сургалт оруулдаг. Энэ бол маш их үр дүнтэй сургалт болж байгаа.  

-Сувилагч мэргэжлээр чинь хүсэл эрмэлзлийг тань бадраасан хамгийн гоё үг юу байсан бэ? Залуу сувилагчийн хувь юунаас их урам авдаг вэ?

Сургуулиа  төгсөөд хоёр шинэ сувилагч  ажилдаа зэрэг орсон. Тухайн үед яг жинхлээд байж байхад  Манай эрхлэгчийн хэлсэн үг бид хоёрт их л урам өгч байсан.  “Ажиллаж чадахаар хүүхдүүд байна. Далай шиг том айлд орж ирлээ үзэж харах юм их байгаа. Амжилт хүсье” гэж маш гоё урмын үг хайрлаад намайг урамшуулж  ажиллах хүсэл зоригийг минь бадрааж өгч байлаа. Тэрнээс хойш үр нь ажилдаа анх орж байгаа үед шинэ ажилтнуудаа хэрхэн хүлээж авах нь тухайн ажилтанд маш их нөлөөлдөг гэж боддог болсон.

Багш хүн шавиа амжилт гаргахад нь баярладаг шиг. Барилгачин хүн барьсан барилгаа хараад баярладаг шиг. Сувилагч хүн эмнэлгээс эдгээд гарч байгаа хүн бүрийн баярлахыг хараад хамт баярлаад л урам аваад л, ядарснаа ч мартчихдаг гэдэг. Энэ бол үнэн. Энэ бол миний хувьд мэргэжлийнхээ сайхныг өдөр бүр мэдэрдэг, хамгийн том шагнал байдаг.

-Сувилагчдын ажлын нөхцөл байдлыг ар гэрийнхэн сайн ойлгох чухал байдаг байх. Та түрүүнд ээжээсээ болоод энэ мэргэжлийг сонгосон гэсэн. Энэ талаар.

Тийм ээ. Манай гэрийнхэн энэ мэргэжлийг сонгосон намайг маш сайн ойлгодог. Манай ээж 2018 оноос бие нь муудсан тэр цагаас эхлээд ер нь эмнэлгийн талын хүн байх ёстой юм байна гэж  шийдвэр гаргаж, жэжийгээ асрахад, сувилахад эргэлт буцалтгүй орсон. Харамсалтай нь ээж маань 2020 онд намайг сургуулиа  төгсөхөөс өмнө өнгөрсөн. Жинхэнэ сувилагч болсонг минь харж чадаагүйд жаахан харамсдаг.

- Таны бахархал юу вэ?

Би сувилагч мэргэжил эзэмшнээрээ бахархдаг. Миний мэргэжил бол дэлхийд хаана ч орлож чаддаггүй мэргэжил учир бас сувилагч хүн бол бурханлаг гэгээлэг хүний төлөө бүхнээ зориулдаг учраас бахархал минь юм даа.

-Сувилагч хүний хамгийн эрхэмлэж явах зүйл юу бол. Мэргэжлийнхээ хамгийн сайхан зүйлийг онцлооч?

Сувилагч гэдэг хариуцлагатай мэргэжил. Эмч онош тогтоож, эмчилгээ бичиж эмчилдэг бол, сувилагч өвчтөнийхөө бие махбодийн, сэтгэл хөдлөлийн, сэтгэцийн, болон нийгмийн эрүүл мэндэд анхаарч халамж болон зөвлөгөө өгдөг. Сувилагч хүний хамгийн эрхэмлэж явах зүйл бол Үйлчлүүлэгчтэй чин сэтгэлээсээ харьцах байдаг. Сувилагч хүн бол энэрэнгүй, зөөлөн, эгэл болоод даруухан хүмүүс  юм болов уу гэж боддог.

-Сувилагч нарын баяр болж байна. Хамт олондоо юу гэж хэлмээр байна.

Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Ажлын амжилт хүсье. Зорилготой, мөрөөдөлтэй, мэргэжлээ ахиулаад сайн сайхан ажиллаарай гэж хэлмээр байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636889
16 эможи

Зочин
2022-05-15 19:56
Шавьдаа баярын мэнд хүргэж ,ажилд нь амжилт хүсье,үргэлжлүүлэн суралцаж дүрс оношлогооны эмч болоорой.
Зочин
2022-05-15 19:56
Шавьдаа баярын мэнд хүргэж ,ажилд нь амжилт хүсье,үргэлжлүүлэн суралцаж дүрс оношлогооны эмч болоорой.
Zochin
2022-05-14 08:37
Ajil amidral ni urgelj ariun gegeeleg baig. Nuurnees ni saihan setgeliin gerel tsatsarsan huu baina. Er ni suvilagchdiin 50 huvi ni eregtei hun baival zugeer. Emegtei suvilagch golduu yrvalzsan huiten hundii haragddag.
Зочин
2022-05-13 22:03
shawidaa amjilt hvsei
keyboard_arrow_up