COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 26, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: Вирусийн бүрэн геномын дарааллыг тодорхойлдог NGS технологийг ЗӨСҮТ болон УНТЭ-т нутагшуулна

админ
2022 оны 5 сарын 06

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс  “Халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Манай улсад лабораторийн шинжилгээний 80 хувьд томуугийн А хүрээний H3N2 вирус тодорхойлогдож байна.

Мөн хувилбарын тандалтын ажиллагаа тогтмол хийгдэж байгаа бөгөөд вирусийн бүрэн геномын дарааллыг тодорхойлдог NGS технологийг зөвхөн ХӨСҮТ-д бус ЗӨСҮТ болон Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт нутагшуулахаар сургалт зохион байгуулж байгаа.

Коронавирусийн Омикрон хувилбарын давлагаа олон улсад буурч байна. Гэхдээ БНСУ болон Япон, БНХАУ-д долоо хоногт хамгийн өндөр тохиолдол илэрч байгаа.

Мөн манай улс хэдийгээр халдварыг хяналтдаа авсан ч өдөрт 100-аас доош тохиолдол илэрч байгаа тул сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй.

Олон улсад Омикрон хувилбарт коронавирусийн BA.1, BA.2, BA.3, BA.4, BA.5 гэсэн дэд хувилбарууд бүртгэгдсэн бөгөөд 90-ээс дээш хувьд нь BA2 хувилбар давамгайлсан байгаа. Харин манай улсад оны эхээр буюу 1-3 дугаар сард Омикроны BA1 шинж давамгайлж халдвар үүсгэж байсан бол дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр BA2 шинж лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 80 хувьд тодорхойлогдож байна. Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр BA2 шинж лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 80 хувьд тодорхойлогдож байна." гэлээ.

Ташрамд дурдахад, ХӨСҮТ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас NGS технологийг бүрэн суурилуулсан бөгөөд тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636741
1 эможи

Ц.Билэгтсайхан
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up