Б.Баясгалан: УНТЭ-т эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд 110 гаруй иргэд хамрагдаад байна Б.Баясгалан: УНТЭ-т эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд 110 гаруй иргэд хамрагдаад байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баясгалан: УНТЭ-т эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд 110 гаруй иргэд хамрагдаад байна

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өчигдөр буюу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд зориулан тусгай нэгж гарган ажиллаж байна.  

Энэ талаар УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Баясгалан " УНТЭ-ийн зүгээс өдөрт 60-70 хүнд үзлэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тухайн товлосон өдрөө ирээгүй  эсхүл харьяаллын бус иргэн ирсэн тохиолдолд буцааж байгаа.  Тийм учраас иргэд яг товлосон хугацаанд уриалгынхаа дагуу үзүүлэх хэрэгтэй байна. 

Манайх Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа.

Үзлэгийн явцад хүндрэлүүд бас гарч байна. Тухайлбал,  иргэд эмнэлэгт ирсэн хойно шээсээ аваад өгч байна. Шээсний шинжилгээнд зориулсан өлөн шээсээ аваад ирсэн байх хэрэгтэй. Ингэж байж тухайн хүний шинжилгээний хариу үнэн бодиттой гарна.

Мөн иргэдэд анхааруулж хэлэхэд, манайх өглөөний 8.30 цагаас 11.00 цагийн хооронд лабораторийн шинжилгээнүүдийг авч байна. Үүнд цусны ерөнхий шинжилгээ, бихохими болон шээсний ерөнхий шинжилгээнүүдийг насны багцуудын дагуу орно.

Хүн болгон ирээд шууд ходоодны дуранд үзүүлэх боломжгүй. Учир нь манай тодорхой тооны дурантай бөгөөд төхөөрөмжийн хүчин чадлаас хамран  өдөрт үзэх хүний тоо гэж байгаа. Тиймээс нийт 8 хорооны иргэдэд өдрийн квотыг өгсөн байгаа. Тэрний дагуу ирж нарийн үзлэгт хамрагдаж байна.

Иргэд Эрүүл мэндийн даатгалыг сүүлийн дөрвөн жил буюу 2019 оноос эхлэн төлсөн байх шаардлагатай.

Дахиж давтаж хэлэхэд, урилга ирсэн иргэн УНТЭ-ийн Эрүүл мэндийн дэмжих төв дээр ирж эхний өдөр ирээд лабораторийн шинжилгээнд орно.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636681
1 эможи

BAT
2022-08-08 13:52
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-05-04 15:56
энэ бүр арай. юун сүлжээний бизнес, юун санхүүгийн пирамид. хулгайчуудын идсэн мөнгө нь идээ бээр болж гараасай
keyboard_arrow_up