Л.Бямбасүрэн: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд үзлэг шинжилгээнд хамрагдахад 2019 оноос хойших ЭМД-аа төлсөн байх ёстой Л.Бямбасүрэн: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд үзлэг шинжилгээнд хамрагдахад 2019 оноос хойших ЭМД-аа төлсөн байх ёстой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Бямбасүрэн: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд үзлэг шинжилгээнд хамрагдахад 2019 оноос хойших ЭМД-аа төлсөн байх ёстой

2022 оны 4 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны удирдлагууд тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг"-ийн талаар мэдээлэв.

Энэ үеэр Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар /ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т  Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу ажил эрхлэгч, ажил олгогч талууд хувь тэнцүү хэмжээгээр даатгалаа төлөөд явж байгаа.

Тодруулбал, ажил олгогч хоёр хувь, ажил эрхлэгч цалингаасаа хоёр хувийг тус тус төлсөн байх ёстой. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардана. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний дүн юм" хэмээн хэллээ.

Тэрбээр үргэлжлүүлэн мэдээлэл хүргэхдээ "Өнгөрсөн 2019 онд 38,400 төгрөг, 2020-2022 онд 50,400 төгрөг буюу нийт 189,600 төгрөгийг Даатгалын тухай хуульд заасны дагуу төлсөн байх шаардлагатай.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд даатгалаа өөрсдөө төлдөг. Судалгаа хийж үзэхэд, даатгал төлөх насны нийт иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгал төлж, даатгалдаа хамрагдсан байдаг" гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636528
0 эможи

keyboard_arrow_up