Б.Лхагвасүрэн: Эпилепси өвчтэй хүүхдэд нийгмийн оролцоо МАШ ЧУХАЛ Б.Лхагвасүрэн: Эпилепси өвчтэй хүүхдэд нийгмийн оролцоо МАШ ЧУХАЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Эпилепси өвчтэй хүүхдэд нийгмийн оролцоо МАШ ЧУХАЛ

2022 оны 3 сарын 31

Arslan.mn

Жил бүрийн 3-р сарын 26-ний өдрийг “Олон улсын Эпилепсийн Өдөр”болгон дэлхий даяар тэмдэглэдэг билээ. Дэлхий дээр 50 сая гаруй эпилепситэй хүн байдаг. Жил бүр 5 сая хүн эпилеспси өвчин оношлогддог. УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Энэ жилийн Дэлхийн эпилепситэй тэмцэх өдрийг ямар уриатайгаар зохион байгуулсан бэ?

-Жил бүр энэ өдрийг ард иргэд, болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эпилепси өвчнийг таниулах, мэдээлэл өгөх зорилготой тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэ жилийн хувьд “Нил ягаан өдөр буюу Хайр түгээе” уриан дор тэмдэглэн өнгөрөөж байна. УГТЭ-ийн хувьд Мэдрэл, Мэдрэлийн Мэс заслын төвийн харьяан дор эпилепситэй өвчтөн болон түүний ар гэрийнхнээр хязгаарлахгүй эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ мөн зориулан цуврал зөвлөмжийг бэлдэн хүргэж байгаа.

-Өвчний үүсэх шалтгаан, сэдрээх хүчин зүйл нь юу байдаг вэ?

-Энэ эмгэг үүсэх шалтгаануудад тархины гэмтэл, бүтцийн эмгэгүүд, судасны гажиг, төрөхийн өмнөх, төрөх үеийн эрсдэлт хүчин зүйлүүд, халдварт өвчин болон генетикийн шалтгаантай.

Харин сэдрээх хүчин зүйлүүдэд хангалттай унтаж амрахгүй байх,  дэлгэцийн хэтэрсэн хэрэглээ, хичээл, сургууь, ажлын ачаалал болон эмээ тогтмол уухгүй байх, таслах зэргээс таталт сэдэрдэг, нэмэгддэг.

-Эпилепси буюу уналт, таталт өвчин нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Уналт таталтын хэлбэрээс хамаарч илрэх шинж тэмдэг өөр байдаг. Ухаан алдах, ухамсарт ухаан алдагдахгүй, таталт өгөхгүй ч байж болно. Мөн дотор муухайрах, аюулхайд эвгүй оргих, гэдэс базлах, хамарт хий юм үнэртэх зэрэг шинжүүдээр илэрч болдог тул  мэдрэлийн эмч, эпилептологч нар ялган оношилгоо хийж, оношийг баталгаажуулдаг. Уналт таталтаар илэрдэг олон өвчин байдаг, таталт өгсөн болгон эпилепси биш юм.

-Энэ өвчний эмчилгээний онцлог нь юу байна вэ?

-Энэ өвчнийг эмээр хянаад явах боломжтой. Нэг үеэ бодвол манай улсад энэ төрлийн эм маш олон төрлөөр орж ирснээс гадна эрүүл мэндийн даатгалд орсон тул иргэдэд ирэх дарамт багассан.

Эмийн эмчилгээг эмчийн бичсэн жор, хугацаа, зааврын дагуу уух нь хамгийн чухал.

Уналтын эсрэг эмийг 3-5 жил тасралтгүй, тогтмол ууна. Энэ хугацаанд уналт таталт илрэхгүй, тархины цахилгаан бичлэгт өөрчлөлт илрэхгүй бол эмчилгээг зогсоон 3 жил эмчийн хяналтад байна. Хяналтанд байх хугацаанд мөн уналт таталт илрэхгүй бол эдгэсэн гэж үзнэ. Эпилепси эмгэг эмээр хянагдах боломжтой хэдий ч өвчтөнүүд өөрөө дур мэдэн эмээ таслах, зогсоох, тунг багасгах тохиолдол гардаг. Энэ үед таталтын давтамж эргэн нэмэгддэг.

-Эпилепси өвчинтэй хүний ар гэр юуг анхаарах шаардлагатай вэ?

-Гэрийн нөхцөлд уналт, таталт өгсөн тохиолдолд  утсаараа бичлэг хийх, уналтын тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Мөн уналт, таталтын шинжээс хамааран эмчилгээний тактик, эмийн сонголт хамаарна.  Гэр орондоо бэртэж гэмтэхгүй байх, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн сургууль цэцэрлэгийн багш нарт нь хүүхэд татаж унасан үед ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг бүрэн өгч хамтран хяналтыг хийх хэрэгтэй. 

Уналт таталт нь тархины аль хэсгийг гэмтээснээс мөн давтамжаас хамаарч зан төрхийн өөрчлөлтүүд буюу уур уцаартай болох, ой санамж муудах, сэтгэл хөдөөллөө хянах,  биеэ авч явах чадвар буурах зэрэг шинжүүд илэрдэг учраас ар гэрийнхэн нь маш сайн ойлгох хэрэгтэй.

Мөн эпилепситэй хүмүүс өөрийгөө нийгмээс тусгаарладаг тул нийгмийн харилцаа маш чухал. Иймээс ажил, сургууль, сайн дурын гэм мэтчилэн олон нийт, баг хамт олныг хамарсан үйл ажиллагаанд татан оролцуулах, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь зүйтэй. Өвчтэй гээд нийгмээс тусгаарлагдах талууд маш их байгаа. Эмийн эмчилгээ, хяналтаа таслахгүй байснаар уг өвчнийг хяналтандаа байлгах боломжтой гэдгийг дахин хэлье.

-Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635693
6 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up