ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан Японы Элчин сайд Кобаяши Хироюки нар уулзлаа ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан Японы Элчин сайд Кобаяши Хироюки нар уулзлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан Японы Элчин сайд Кобаяши Хироюки нар уулзлаа

2022 оны 3 сарын 29

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан Япон улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитай уулзаж ярилцлаа.  

ХӨСҮТ болон Японы Засгийн газар нь олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай юм.

КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Япон Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийт 21,6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлсэн билээ.  Мөн Фүжи фильм компанийн үйлдвэрлэсэн КОВИД19-ийн эмчилгээний 79,000 ширхэг Авиган эм, 46 сая төгрөгийн өртөг бүхий ариутгал, халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хэрэгслийг хандивласан юм.

Түүнчлэн хүний нөөцийг чадавхжуулж шинэ технологи нэвтрүүлэх ажлыг дэмжиж Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвд (NIID) ХӨСҮТ-ийн гурван мэргэжилтэн NGS технологийн сургалтанд амжилттай суралцаж, уг шинэ технологийг Монгол улсад анх удаа амжилттай нутагшуулахад тусламж үзүүлсэн.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан бидний үйл ажиллагааг онцгойлон дэмжиж ирсэн Япон улсын ЗГ, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки талархаж буйгаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлд санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, МЭХүрээлэн, Хоккайдогийн ИС хамтран "Сүрьеэ болон Ям өвчний тандалт, илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх нь" SATREPS төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь  2020-2025 онд хэрэгжих бөгөөд амжилттай хэрэгжүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635670
0 эможи

Зочин
2022-03-30 21:42
Муухан мөнгө угаахаас өөр юу чадах юм.
keyboard_arrow_up