УГТЭ: “Эрдмийн чуулган-2022” эрдэм шинжилгээний хурлаа хийж,  шилдэг бүтээлүүдээ хэлэлцүүллээ УГТЭ: “Эрдмийн чуулган-2022” эрдэм шинжилгээний хурлаа хийж, шилдэг бүтээлүүдээ хэлэлцүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 28, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: “Эрдмийн чуулган-2022” эрдэм шинжилгээний хурлаа хийж, шилдэг бүтээлүүдээ хэлэлцүүллээ

2022 оны 3 сарын 29

Arslan.mn

Улсын Гуравдугаар төв эмнэлэг Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан  “Эрдмийн чуулган-2022” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа  өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 46 өгүүлэл, 19 эмнэлзүйн ховор тохиолдлын бүтээлүүдийг  илгээснээс 14 бүтээлийг аман итгэл, 25 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүллээ.

Arslan.mn

Тус хурлыг УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир нээж үг хэлэв. Үргэлжлүүлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хүрэлцсэн ирж, 2022 онд хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, олгох болсноо хурлын үеэр мэдэгдсэн юм.

Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 11.00 цагаас 17.00 цагийн хооронд болох бөгөөд шилдэг бүтээлүүдээ тодруулах юм. Бид энэ талаар удахгүй мэдээлэх болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635669
6 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up