ХӨСҮТ: “ЭМЧ НАРЫН ӨДӨР“-өөр ажил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлсан 12 эмч шагнууллаа ХӨСҮТ: “ЭМЧ НАРЫН ӨДӨР“-өөр ажил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлсан 12 эмч шагнууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: “ЭМЧ НАРЫН ӨДӨР“-өөр ажил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлсан 12 эмч шагнууллаа

2022 оны 3 сарын 29

Arslan.mn

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан ХӨСҮТ-өөс эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа эмч нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, АУ-ны доктор, профессор, Монгол улсын гавъяат эмч Я.Дагвадорж нар болон  хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг минут бүр зүтгэж яваа тус төвийн нийт 200 орчим эмч оролцов.

Эмч нарын өдрөөр ажил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлсан 12 эмч шагнуулсны дотроос "Эрүүлийг хамгаалах ажилтан" цол тэмдгээр Халдвартын их эмч Атартүвшингийн Сарнай, Отгоны Эрдэнэболор, Батжаргалын Энхзаяа, Сүрьеэгийн их эмч Чойжилын Наранцэцэг, Лабораторийн их эмч Бүрнээбаатарын Уянга, Цэрэндоржийн Гэрэлмаа  нар шагнуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн яамны  "Жуух бичиг"-ээр Их эмч Ядамсүрэнгийн Нарантуяа, Жаргалсайханы Дэлгэрмаа, Пүрэвсүрэнгийн Нарантуяа, Хяналтын их эмч Намдагийн Мөнхтуяа, Талбарын тархвар судлалын албаны дарга Батжаргалын Азжаргал, Эмнэл зүйн эмгэг судлаач Содбилэгийн Сарангэрэл нар шагнуулав.

Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах энэхүү өдөр шагнал хүртсэн эмч нартаа халуун баяр хүргэе.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635662
4 эможи

Zochin
2022-03-29 17:24
Tsaasan malgai umssun alia salbadaunuud.
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up