Сүрьеэгийн далд халдвартайгаа ХЭРХЭН МЭДЭХ ВЭ? Сүрьеэгийн далд халдвартайгаа ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүрьеэгийн далд халдвартайгаа ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

2022 оны 3 сарын 26

Arslan.mn

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь, Монгол Улсын хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн далд халдвартай гэсэн тооцоолол бий.

Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч хүний биеийн дархлааны системийн дарангуйлагдан идэвхгүй, унтаа байдалд байхыг ДАЛД ХАЛДВАР гэж нэрлэдэг.

Сүрьеэгийн далд халдвартай хүмүүс нь:

- ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй,

- ямар нэг зовуурь, шаналгаа байхгүй,

- сүрьеэгийн нянг бусдад тараахгүй туберкулины арьсны сорил эерэг байдаг.

Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тус өвчнөөр өвчилж болзошгүй байдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Иймд та болон таны гэр бүл, ойр дотны хүмүүс дотор уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн оношлогдсон бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, далд халдварыг оношлуулах шаардлагатай.

Харин эмч, сувилагчийн зааврын дагуу далд халдварын эмчилгээнд хамрагдсанаар сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадна.

Тус эмчилгээнд хамрагдсанаар идэвхтэй хэлбэрийн сүрьеэ өвчин үүсгэх эрсдэлийг 90 хувь бууруулна.

Дэлгэрэнгүй видеог эндээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635613
1 эможи

Зочин
2022-03-27 18:59
Нэг л онцгүй байнаа.МОННОЛЧУУДЫГ ЯАЖ ИЙГЭЭЛ УУШИГНЫ ХАЛДВАРТ ӨВЧТЭЙ БОЛГОХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА ЮМ УУ? НИЙСЛЭЛЧҮҮД Ч. НӨР ИХ УТААН ДУНД З0 ЖИЛ ТИЙЧИЛЛЭЭДЭЭ ТА БҮГДИЙН ХҮСЭЛ.БИЕЛЭХ БИЗДЭЭ ТУНСАГ ДАРГАА ккк
Сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up