УХТЭ: Өдөрлөгөөр иргэдэд Ковидын дараах хам шинж,  түүнээс сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө УХТЭ: Өдөрлөгөөр иргэдэд Ковидын дараах хам шинж, түүнээс сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: Өдөрлөгөөр иргэдэд Ковидын дараах хам шинж, түүнээс сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг “Коронавируст халдварын дараах хам шинж, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулах” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган үг хэлэв. Тус өдөрлөгийн үеэр Короновируст халдварын дараах хам шинжийн менежмент, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулах тухай иргэдэд зориулсан эрүүл мэндийн цогц мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Тухайлбал, УХТЭ-ийн Уушги судлалын тасгийн их эмч Э.Цээпил Ковидын дараах уушгины эмгэгийн асуудал, Мэдрэл судлалын тасгийн их эмч Д.Мөнхжаргал Ковидын дараах мэдрэл сульдлын хам шинж, Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч О.Золзаяа Ковидын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг сэдвүүдээр иргэдэд зориулж мэдээлэл, зөвлөгөөг өглөө.

Arslan.mn

Өдөрлөгийн хоёрдугаар хэсэгт эмч нар иргэдэд Ковидын дараах уламжлалтын эмчийн үзлэг, цус өтгөрөлтийн үед хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн түүхий ач холбогдол болон Ковидын дараах хам шинж түүнээс сэргийлэх зөвлөгөө, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл зөвлөгөө өгснөөс гадна, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн юм.  

Өдөрлөгт нийт 150 гаруй иргэд хамрагдсан бөгөөд үүнээс дотрын эмчийн үзлэг зөвлөгөөг 85 хүн авсан байна. Мөн уламжлалтын эмчийн үзлэг, зөвлөгөөг 24 хүн, хоол зүйчийн зөвлөгөөг 27 хүн тус тус авсан байна.

Түүнчлэн иргэдэд зориулан бэлтгэсэн зургаан төрлийн 500 ширхэг гарын авлагыг өдөрлөгт хамрагдсан иргэдэд тараалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635242
4 эможи

keyboard_arrow_up