ХӨСҮТ: Менингококкт халдвараар өвчлөгсдийн 50 хувь нь хүндэрч нас бардаг ХӨСҮТ: Менингококкт халдвараар өвчлөгсдийн 50 хувь нь хүндэрч нас бардаг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Менингококкт халдвараар өвчлөгсдийн 50 хувь нь хүндэрч нас бардаг

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэх болсон талаар ЭМЯ-наас анхааруулаад байгаа билээ. Энэ нь бага насны хүүхдүүдийн дунд тархах хувь нь 80 хувьтай байдаг аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан эмч мэдээлэл өглөө.

Тэрбээр “2022 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны хоёр хүүхдэд менингококкт халдвараар өвчилсөн. Энэ өвчин бол нас барах магадлал нийт өвчлөлийнхөө 50 хувьд тохиодог. Учир нь эцэг эхчүүд хэнэггүй, хариуцлагагүй хандсанаас болж хүндрэл, нас баралт их байдаг. Тиймээс халдвар авсныг нь мэдсэн даруйдаа эмнэлэгт тусгаарлуулан эмчлүүлэх чухал. Энэ өвчний оргил үе 3-5 дугаар саруудад тохиодог.

Менингит өвчний  илрэх шинж тэмдэг:

  • Өндөр халуурах
  • Ханиалгах
  • Цочромтгой болох
  • Тууралт гарах

Одоогийн байдлаар эл халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг тусгаарлаж, голомтонд авдаг хариу арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн" гэлээ.

Урьдчилан сэргийлэх аргууд:

  • Хамар хоолой цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
  • Өглөө боссоны дараа, орой унтахын өмнө бүлээн ус, нимбэг, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
  • Вакцинд хамрагдах
  • Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Биеийн дархлаа дэмжих
  • Дулаан хувцас өмсөх

Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Халдвар агаар дуслын замаар болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг байна. Ингэхдээ бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
635241
1 эможи

keyboard_arrow_up